Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
4 сарын 29. 10:100

Европын холбооны зүгээс ОХУ-ын шингэрүүлсэн хийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа тухай эх сурвалжаас иш татан Politico сонин орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар Европын Комисс Оросын эсрэг шинээр бэлтгэж буй 14 дэх хориг арга хэмжээний багцад шингэрүүлсэн байгалийн хийтэй холбоотой зарим хориг арга хэмжээг тусгах талаар хэлэлцэж байгаа аж. Энэ удаад шинээр санал оруулж буй хориг арга хэмжээнд Оросын шингэрүүлсэн байгалийн хийн гурван шинэ төсөлд хязгаарлалт хийхээс гадна Европын холбооны боомтуудаас тус улсын шингэрүүлсэн байгалийн хийг дахин экспортлохыг хориглож магадгүй гэж тус холбооны дипломатууд мэдэгдэв.

Европын холбооны 27 гишүүн орны элчин сайд нар ирэх сарын эхээр Комиссын саналыг үндэслэн дээр дурдсан хориг арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь Европын холбоо Оросын байгалийн хийн салбарын эсрэг хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж байгаа анхны тохиолдол юм.

Украинд дайн дэгдсэнээс хойш Европын холбоо “Их 7”-гийн бүлэгтэй хамтран Оросын нүүрс болон түүхий газрын тосны салбарт чиглэсэн импортын хориг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч тус бүс нутаг нь байгалийн хийн хангамжийн хувьд ОХУ-аас ихээхэн хамааралтайн дээр эрчим хүчний хямрал үргэлжилж байгаа зэргээс шалтгаалж энэ салбар хориг арга хэмжээний гадна талд үлдсээр байсан юм. ОХУ-ын хийг өнөөдрийг хүртэл импортолсоор байгаа Унгар зэрэг Европын холбооны зарим гишүүн орнуудын эсэргүүцэл их байгаатай холбоотойгоор хийн импортыг хязгаарлах асуудал нэгдсэн тохиролцоонд хүрэхэд хүндрэлтэй байх төлөвтэй байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35
Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ
02024-5-15 13:27
Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ
02024-5-15 13:22
Э.Блинкен: АНУ-ын тал Украиныг тууштай дэмжинэ
02024-5-15 13:12
М.Шумахерын бугуйн цагнуудыг дуудлагаар худалджээ
02024-5-15 13:09
Канадын зохиолч, Нобелийн шагналт Элис Мунро таалал төгсжээ
02024-5-15 13:04
Neuralink-ийн тархины суулгацад асуудал үүсжээ
02024-5-15 12:59
Uber компани Тайванийн хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч Foodpanda платформыг худалдаж авчээ
02024-5-15 8:33
Турк улс халзралтад өртөж буй эрчүүдийн сая саяараа зорин очдог газар болжээ
02024-5-15 7:52
Р.Левандовски “Барселона”-д үлдэнэ
02024-5-14 22:57