United Airlines нийт 110 ширхэг Эйрбус болон Боинг агаарын хөлөг захиалжээ
2023, 10 сарын 4. 12:410

Мягмар гарагт АНУ-ын агаарын тээврийн United Airlines компаниас мэдэгдсэнээр тэд олон улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр нийт 110 ширхэг Эйрбус болон Боинг агаарын хөлгийг захиалсан гэжээ. Улмаар тэд захиалгаа 2028 оноос хүлээн авч эхлэх гэнэ.

Үйл явдлын хүрээнд Ройтерс агентлагаас мэдээлснээр United Airlines Боинг 787-9 загварын хөлгөөс нийт 50 ширхгийг захиалсан бөгөөд захиалгаа 2028-2031 оны хооронд хүлээн авах болсон байна. Харин үлдсэн агаарын хөлгийн хувьд Эйрбус А321 загварын агаарын хөлөг байх ба уг захиалгыг тэд 2028-2030 оны хооронд хүлээн авах ажээ.

Олон улсад агаарын тээврийн эрэлт нэмэгдэхийн хэрээр авиакомпаниуд хол зайг туулах чадвартай, өргөн биетэй тийрэлтэт хөлгийн захиалгаа их хэмжээгээр нэмэгдүүлэх болсон юм. Жишээлбэл, Air Canada л гэхэд өнгөрөгч сард 18 ширхэг Dreamliner агаарын хөлгийг захиалсан бол Air France-KLM Эйрбус А350 загварын агаарын хөлгөөс нийт 50 ширхгийг захиалаад байгаа билээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01