АНУ: Ипотекийн зээлийн хүү 7.67 хувьд хүрч сүүлийн 23 жилд байгаагүйгээр нэмэгджээ
2023, 10 сарын 12. 2:420

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д ипотекийн зээлийн хүү 2000 оноос хойш буюу сүүлийн 23 жилд байгаагүй дээд түвшинд хүрчээ.

Орон нутгийн цагаар 11-ний өдөр Америкийн Ипотекийн банкны холбооны зүгээс мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт АНУ-д 30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн дундаж хүү 7.67 хувьд хүрсэн нь өмнөх долоо хоногт 7.53 хувь байсантай харьцуулахад 0.14 хувиар буюу бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарсныг онцолсон байна. 30 жилийн хугацаатай орон сууцны зээлийн хүү ийнхүү таван долоо хоног дараалан өсөөд байгаа юм.

АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын хүү огцом өссөн нь ипотекийн зээлийн хүү нэмэгдэхэд хүргэсэн гэж Bloomberg агентлаг дүгнэжээ. Тодруулбал өнгөрөгч 4-ний өдөр, АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын хүү нэг өдрийн дотор 4.88 хувьд хүрч, 2007 оны 8-р сараас хойших хамгийн дээд түвшинд хүрсэн байна.

Түүнчлэн тус улсад ипотекийн зээл хүсэгчдийн тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар өсжээ. Bloomberg агентлаг “Ипотекийн зээлийн хүү хэт өндөр байгаа тул орон сууцны борлуулалт тун муу байна" хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01