Их Британи улс өнгөрөгч онд нийт хагас тэрбум орчим жижиг электрон хаягдал гаргажээ
2023, 10 сарын 12. 17:380

Саяхан Материал Фокус гэх ашгийн бус байгууллагаас Их Британи улсын 2022 онд гаргасан электрон хаягдлын хүрээнд хийсэн судалгаагаа олон нийтэд танилцуулжээ. Судалгаанаас үзвэл өнгөрөгч онд тус улс нийт хагас тэрбум орчим жижиг электрон хаягдал гаргасан байна.

“Fast Tech” гэж нэрлэгдээд буй эдгээр электрон хэрэгсэлд түлхүү цахилгааны утас, гэрэл, овор багатай сэнс, электрон тамхи зэрэг ордог юм. Үүнийг “Fast Tech” хэмээх болсон шалтгаан нь “Fast Fashion”-ийн нэг адилаар энэ төрлийн бүтээгдэхүүн эдэлгээ багатай ч зах зээлд өргөнөөр нийлүүлэгддэг бөгөөд дахин боловсруулж болохуйц түүхий эдээс бүтсэн байдаг билээ.

Тийнхүү судалгааны үр дүнг дэлгэрүүлэн авч үзвэл, өнгөрөгч онд Их Британи улсад нийт 471 сая ширхэг “Fast Tech” төрлийн электрон хаягдал гарснаас 260 сая ширхэг буюу талаас илүү хувь нь нэг удаагийн электрон тамхи, 30 сая ширхэг гэрэл, 26 сая ширхэг шилэн утас, 10 сая ширхэг USB дамжуулагч, 7 сая ширхэг утасгүй чихэвч, 5 сая ширхэг гар сэнс байжээ. Улмаар судалгааг удирдсан Материал Фокус компаниас хэлж байгаагаар эдгээр бүтээгдэхүүний ширхгийн дундаж үнэ нь 4 фунт байсан нь төдий тооны хаягдал үүсэхэд нөлөөлсөн гэсэн юм. Учир нь хүмүүсийн зүгээс бараа бүтээгдэхүүний үнэ төсөр байх тусам тэдгээрийг үнэ цэнтэй түүхий эд агуулдаг гэдгийг үл ойшоон хогийн сав руу шидчихдэг гэжээ.

Мөн судалгаагаар олж тогтоосноор Их Британи улсад нэг айлд дунджаар 30 ширхэг, огтоос хэрэглэгддэггүй электрон хэрэгсэл байдаг гэсэн дүн гарсан байна.

Материал Фокус байгууллагаас хэлж байгаагаар хүмүүс энэ төрлийн электрон хаягдлаа ном журмын дагуу хаяж, дахин боловсруулалтад өгч байвал электрон хаягдал үүсэх нь бага гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35