Путины эсрэг зэвсэгт бослого өдүүлж асан Евгений Пригожин онгоцны ослоор амиа алджээ
2023, 8 сарын 24. 5:330

ОХУ-ын батлан хамгаалахын хувийн компани болох Вагнер группын тэргүүн Евгений Пригожиний хувийн онгоц Оросын баруун хэсэгт осолдож, улмаар Пригожин амиа алджээ.

Вагнер группыг дэмжигч Telegram платформ дахь “Grayzone” суваг Пригожин онгоцны ослоор амь үрэгдсэн талаар мэдэгдсэн байна.

Оросын гамшгаас хамгаалах албаныхан Москва-Санкт-Петербург чиглэлд явж байсан “Embraer Legacy” онгоц Тверь мужийн Кузенкино орчимд осолдсон бөгөөд онгоцонд явсан 10 хүн бүгд нас барсан хэмээн мэдээлсэн юм.

Оросын нисэхийн удирдлагуудын зүгээс Пригожинийг зорчигчдын жагсаалтад байсан хэмээн баталж байгаа ч тэрээр үнэхээр уг онгоцонд байсан эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс түүнийг одоогоор амьд эсвэл нас нөгчсөн гэдгийг баттай тодорхойлох боломжгүй.

“Grayzone” Телеграм суваг нь ОХУ-ын эрх баригчдын энэхүү мэдэгдлийн дараахан тус онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин сөнөөсөн хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43