“Их 7” бүлгийн гишүүн орнууд Япон улсын хүнсэнд тавьсан хоригоо нэн даруй цуцлахыг уриалжээ
2023, 10 сарын 30. 15:560

Ням гарагт “Их 7” бүлгийн гишүүн орнууд Япон улсаас импортлох хоол хүнсэнд тавьсан хоригийг нэн даруй цуцлахыг уриалжээ. Ройтерс агентлагаас мэдээлснээр тэдний энэ уриалга БНХАУ-ыг чиглэсэн гэсэн юм.

Учир нь Хятад улсын хувьд Япон улс Фукушимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг цэвэршүүлснээ далайд цутгахад Япон улсаас импортлох далайн бүтээгдэхүүнд хориг тавьсан билээ. Гэсэн ч “Их 7” бүлгийн зүгээс уриалгадаа Хятад улсыг огтоос дурдаагүй юм.

Тэдний ийн уриалах болсон шалтгаан нь “Их 7” бүлгийн үзсэнээр Япон улсын экспортын нэг томоохон хэсэг болсон далайн бүтээгдэхүүнд хориг тавих нь тус улсын худалдаанд ихээр дарамт үүсгэж байна гэжээ.

Гэвч Япон улсын далайн бүтээгдэхүүнд хориг тавьсан цор ганц улс нь Хятад биш билээ. Тодруулбал, ОХУ-ын зүгээс энэ сарын эхэнд ижил хоригийг тавьж буйгаа мэдэгдэж байсан юм.

Тийнхүү “Их 7” бүлгийн уриалгыг дуулсан Хятад улсын зүгээс тэдний эл алхмыг “эдийн засгийн шахалт” хэмээн тодорхойлж, “Их 7” бүлэгт давхар стандарт хэрэгжүүлэхээ больж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэвийн дэг журмыг хадгалах бодит арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35