Ирэх онд кофе, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ буурах төлөвтэй байна
2023, 11 сарын 17. 21:550

Хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг Рабо банкны зүгээс ирэх онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ буурч, улмаар хүнсний бүтээгдэхүүний инфляц тодорхой хэмжээгээр багасна гэх таамаглалыг дэвшүүлжээ.

Тодруулбал Нидерландын хөдөө аж ахуйн хоршооллын хамгийн том банк болох Рабо банк орон нутгийн цагаар 15-ны өдөр улирч буй санхүүгийн жилийн тайлангаа тавихын зэрэгцээ ирэх оны төлвийг дараах байдлаар танилцуулав. Тухайлбал улс орнуудын газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхээс гадна ирэх онд цаг уурын хувьд үр тарианы тариалалтад таатай байх төлөвтэй байгаа тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалттай байна хэмээн онцолжээ. Инфляцын түвшин өндөр байгаатай холбоотойгоор улс орнуудын төв банкнууд зээлийн хүүгээ нэмэгдүүлж байгаа нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөх нэг шалтгаан болж байгаа билээ. Улмаар ирэх жил хүнсний эрэлт ч бага зэрэг буурах төлөвтэй байгааг тус банк таамаглажээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахлаас үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, Украины дайн зэргээс шалтгаалан хүнсний бүтээгдэхүүний үнэ зогсолтгүй өссөөр байсан билээ. Харин сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт харьцангуй удаашрах шинж тэмдэг ажиглагдах болов. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас сар бүр гаргадаг дэлхийн хүнсний үнийн индекс энэ оны нэгдүгээр сард 130.2 байсан бол өнгөрсөн сард 120.6 болж буурсан нь өнгөрсөн жилийн дундаж үзүүлэлттэй (143.7) харьцуулахад 19 хувиар буурч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.

Тариаланчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа тул ногоон кофены шош, эрдэнэ шиш, шар буурцаг, элсэн чихрийн үнэ ирэх жил буурна гэж Рабо банк таамагласан юм. Тухайлбал Өмнөд Америкийн Бразил улс шар буурцгийн үйлдвэрлэлээ ирэх жил улам нэмэгдүүлнэ хэмээн тооцоолсон байна. Улмаар ирэх жил олон улсын зах зэал дэх шар буурцгийн илүүдэл 163 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж. Колумб болон Бразил улсын ногоон кофены шошны үйлдвэрлэл мөн нэмэгдэнэ гэх таамаглалыг дэвшүүлжээ.

Учир нь энэ жил цаг агаарын хэвийн бус байдлаас болж ургац муу байсан ч урьдчилсан дүгнэлтээр ирэх жил цаг агаарын нөхцөл байдал тун таатай байх төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн 9-р сард Тайландын элсэн чихрийн үйлдвэрлэл сүүлийн 12 жилийн дээд хэмжээнд хүрсэн нь цаг уурын нөхцөл байдал тун тааламжтай байж ургацын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. Мөн Төв болон Өмнөд Америкт жилийн дундаж хур тунадасны хэмжээ нэмэгдсэн нь газар тариалангийн үйлдвэрлэлд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй.

Гэвч улаан буудайн үнийг л таамаглахад бэрх. Учир нь ОХУ-ын шийдвэрээс хамаарч олон улсын зах зээл дэх улаан буудайн үнэ хэлбэлзэх магадлал өндөр байгаа юм. Тус улсын хувьд энэ жил улаан буудайн ургац арвин байсан ч ган гачиг болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж Аргентин, Австралийн улаан буудайн ургац таван жил дараалан эрэлтээсээ хэтрээгүй билээ. Энэ үзэгдэл ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй байна. Financial Times сонины мэдээлснээр “Ирэх жил дэлхийн улс орнууд Оросын улаан буудайг түшиглэхээс өөр аргагүй болж байгаа тул тус улсын эрх баригчид улаан буудайг зэвсэг болгон ашиглах магадлалтай" гэж бичжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35