BYD компани нийт ашгийн хэмжээгээрээ Теsla-г ардаа орхижээ
2023, 11 сарын 2. 3:590

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 1-ний өдөр мэдээлснээр, цахилгаан автомашины салбартаа Хятаддаа тэргүүлэгч BYD компани энэ оны гуравдугаар улиралд 10 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласнаар нийт ашгийн харьцаагаараа АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компаниас давсан байна.

Тус мэдээнд дурдсанаар BYD компанийн өнгөрөгч гуравдугаар улирлын борлуулалт 162 тэрбум 151 сая юань, цэвэр ашиг нь 10 тэрбум 413 сая юаньд хүрсэн болохыг онцолжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 38.5 хувиар, цэвэр ашиг 82.2 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн тус компанийн улирлын цэвэр ашиг 10 тэрбум юанийг давсан анхны тохиолдол юм. Өөрөөр хэлбэл BYD компани гуравдугаар улиралд өдөрт дунджаар 113 сая юанийн ашигтай ажилласан байна.

2019 онд жилийн цэвэр ашиг нь ердөө 1.614 тэрбум юань байсан BYD компани нь ердөө гурван жилийн дотор буюу өнгөрсөн онд 16.622 тэрбум юанийн ашигтай ажиллаж, ашигт ажиллагаагаа арав дахин өсгөсөн бол энэ жил ч энэхүү хурдацтай өсөлт үргэлжилсээр байгаа юм. Тэрчлэн BYD-ийн нийт ашгийн хэмжээ гуравдугаар улиралд 22.1 хувьд хүрснээр ердөө 17.9 хувьтай гарсан Tesla-гийнхаас давжээ.

Үүгээр зогсохгүй өнгөрсөн жил 1.86 сая ширхэг автомашин борлуулсан үзүүлэлтээрээ Теsla компанийг давж, шинэ эрчим хүчний автомашины (цахилгаан автомашин, хайбрид машин, устөрөгчийн автомашин) салбарт дэлхийд тэргүүлэгч болсноос гадна нийт ашгийн харьцаа нь Теsla-гийнхаас ийнхүү давж, зөвхөн тоон төдийгүй чанарын өсөлтийг харуулсан хэмээн шинжээчид үнэлсэн байна.

Guojin Securities фирмийн үзэж буйгаар “Зардлаа хэмнэж, экспортоо өргөжүүлснээс гадна 9 шинэ загварын автомашин худалдаанд гаргаснаар BYD-ийн борлуулалт нэмэгдэж, ашиг орлого нь ч мэдэгдэхүйц сайжирсан” хэмээн цохрн тэмдэглэжээ.

Тус компанийн энэ оны эхний гурван улирлын нийт борлуулалт 422.275 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.8 хувиар өссөн үзүүлэлт бол цэвэр ашиг 21 тэрбум 367 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 129.5 хувиар өссөн байна.

Хятадын шинэ эрчим хүчний автомашины зах зээлийн хурдацтай өсөлттэй уялдуулан, өнгөрсөн оны 3-р сард дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, цахилгаан болон хайбрид автомашины хөгжүүлэлт, үйлдвэрлэлд бүхий л анхаарлаа хандуулсан нь компанийн гүйцэтгэл ийнхүү огцом сайжрахад нөлөөлсөн гэж харж болох юм.

Өнгөрөгч 3-р сард анх удаа 200 мянга гаруй автомашин борлуулж байсан (207,080 ширхэг) тус компанийн сарын борлуулалт зогсолтгүй өссөөр өнгөрсөн 9-р сард 287,574 нэгжид хүрсэн байна. Ингэснээр энэ жилийн нийт борлуулалт өнгөрсөн 5-р сард 1 сая ширхгийг давсан бол өнгөрөгч 9-р сард нийт борлуулалт (2,079,600 ширхэг) 2 сая болжээ.

Өнгөрсөн оны сүүлээр тус компани нь гадаад зах зээлд чиглэсэн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлснийхээ ачаар экспорт ч мөн хурдацтай өссөн нь энэхүү амжилтанд томоохон хувь нэмэр оруулсан юм. Тодруулбал энэ оны эхний 8 сарын хугацаанд нийт 154,000 ширхэг автомашин экспортлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 520 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Эдгээр амжилтынхаа ачаар BYD компани нь өнгөрсөн 8-р сард дэлхийн хэмжээнд борлуулагдсан нийт автомашины 4.8 хувийг эзэлж, Hyundai Motor Company (4.3%) болон Ford (4.2%)-ийг ардаа орхин дэлхийд дөрөвдүгээрт жагссан юм.

Хятадын автомашины салбарынхны харж байгаагаар шинэ загварын автомашинаа худалдаанд гаргах BYD компани энэ оны дөрөвдүгээр улиралд 900 мянган ширхэг автомашин борлуулж, 3 сая ширхэг автомашин борлуулах энэ жилийн зорилтоо хангалттай биелүүлнэ хэмээн таамаглажээ.

Anxin Securities-ийн онцолж буйгаар BYD компанийн ашиг энэ онд 32.01 тэрбум юань, ирэх онд 41.74 тэрбум юань, 2025 онд 50.35 тэрбум юаньд хүрч, цэвэр ашгийн хэмжээ тасралтгүй өснө хэмээн онцлов.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35