Наадам тэмдэглэхийн утга учир, ач холбогдол
2023, 7 сарын 6. 16:090

1. Түүхэн аялал

Наадмын үндэс нь 13-р зуун, Монголын эзэнт гүрний дайчин соёлоос улбаатай билээ. Наадам нь анх чадварлаг дайчдыг тодруулах цэргийн сургуулилалт байсан бол жил ирэх бүр хувьсан өөрчлөгдсөөр Монгол түмний хүч чадал, авьяас билгийг алдаршуулдаг, уламжлал болгон зохион байгуулдаг эрийн гурван наадам болон хувирчээ. Наадам нь улс үндэстний түүхийг бүрдүүлсэн няцашгүй сэтгэл, нүүдэлчдийн уламжлалыг шингээсэн байдаг.
2. Соёлын өв

Наадам бол соёлын өвийн хүчирхэг бэлгэдэл юм. Үндэсний хувцас, ардын хөгжим, монгол бүжиг зэрэг нь эрт үеэс уламжлагдан ирсээр бидний ахуйн амьдралд шингэсэн нь одоогийн бидний өв соёл болсон билээ. Жишээлбэл: Монголчуудын унгас нүдэх (ноос савах) хөдөлгөөн нь он цагийн уртад монгол бүжгийн элемент болсон байдаг. Харин бөх, хурдан морины уралдаан, сур харваа гэсэн спорт нь Монголын язгуур нийгмийн үнэт зүйлсийг илэрхийлж, хүч чадал, авхаалж самбаа, нямбай байдлын шинж чанаруудыг өөртөө агуулдаг байна. Энэ нь Монголчуудын омог бахархлыг төрүүлдэг нэн чухал соёлын өв юм.

3. Аялал жуулчлал ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал

Наадам нь олон улсад аль хэдийн зан заншил, соёлын өв гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн тул дэлхийн өнцөг булан бүрээс өвөрмөц уламжлал, баяр ёслолыг үзэхээр зорьж буй жуулчдын сонирхлыг ихэд татдаг. Иймд наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх нь Монголын аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулж, соёлын солилцоог дэмжих чухал үйл явдлыг бий болгодог ажээ.

4. Залуучууд наадмыг зөв зохистой тэмдэглэснээр ирээдүйд үлдэх шинэ өв соёлыг бүтээж чадна

Жишээлбэл, үндэсний хувцсаа бахархан өмсөх залуус орчин үеийн өнгө төрх болон уламжлалт байдлыг хослуулж илүү чөлөөт загварыг бий болгосноор шинэ цагийн өв соёлыг бүтээж буй гэмээр. Мөн Монгол хүн гэдэг бахархлаа хадгалан үлдэх, эх орныхоо үндэс түүхийг дэлхийд танин мэдүүлэхийн тулд дээлээрээ гоёж, төрөл бүрийн контент хийдэг болсон нь магтууштай. Tik tok, reels, story зэрэг богино хэмжээний бичлэгүүдийг ашиглан challenge бүтээх, монгол бүжиг бүжиглэх, ардын дуу, хөөмий зэргийг ашиглан beatbox хийх зэргээр орчин үеийн өвийг бүтээж байна.

5. Монгол наадам бол ололт амжилтыг хамтдаа тэмдэглэх баяр

Наадам нь эртний зан заншил, ур чадвар, одоогийн ололт амжилтыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал нөлөө үзүүлдэг баяр юм. Үүнтэй адил “Наадам бол монголчуудын ололт амжилтаа хамтдаа тэмдэглэдэг хамгийн том баяр” гэдгийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч, Юнител групп энэ жилийн баяр наадмаар онцолжээ. Жил бүр Юнителийн хамгийн хүчирхэг сүлжээ болох 5G болон 4G сүлжээ Монголын өнцөг булан бүрд хүрээгээ тэлсээр байна. Энэхүү өндөр хурдны сүлжээг алслагдсан сум суурин, аялал жуулчлалын бүсүүдэд нэвтрүүлснээр өв соёлоо хадгалан үлдэх, дэлхийд таниулах, цаашдын үр хойчид сурч боловсрох, хөдөлмөрлөх, мэдээллийн хүртээмжтэй байдлыг бий болгох зэрэг тэгш эрхүүдийг олгож байгаа нь тэдний ололт амжилт, мөн улс орондоо үлдээж буй өв соёл юм. Тиймээс Юнител групп нь ирээдүйн өв соёлыг техник технологи, инновацлаг байдал, хамтын хүчээр бүтээлцэж, хамтдаа түрүүлж алхаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35