Тоyota компани АНУ дахь үйлдвэрийн ажилчдынхаа цалинг 9 хувиар нэмэхээр шийджээ
2023, 11 сарын 4. 3:411

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины 2-ны өдөр мэдээлснээр, Тоyota Motors компани АНУ дахь үйлдвэрүүдийнхээ ажилчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар онцолжээ.

Энэхүү шийдвэрийн хүрээнд цалинг 9 хувиар нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж. Тус компани нь өөрийн өрсөлдөгч General Motors зэрэг автомашины үйлдвэрлэлээрээ АНУ-даа тэргүүлэгч гурван компанийн эсрэг Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн зүгээс зохион байгуулсан ажил хаялт үр дүнд хүрч, цалинг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн энэ үед зэрэн шахуу ийнхүү шийдвэрлэж буй бололтой.

Ажилчдын нэг цагийн цалин зарим үйлдвэрүүдэд 9 хувиар нэмэгдсэнээр дээд тал нь 34 ам.долларыг давах төлөвтэй байна. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар энэхүү шийдвэр ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх гэнэ.

Ийнхүү цалингийн хэмжээг нэмэгдүүлэх болсон талаараа Хойд Америк дахь Toyota компанийн хэвлэлийн төлөөлөгч “Бид энэ салбарт өрсөлдөх чадвараа хадгалахын тулд тэтгэмж болон нөхөн олговрын системээ тогтмол шинэчилж байх шаардлага зайлшгүй тулгарч байна” хэмээн цохон тэмдэглэв.

АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл General Motors, Ford Stellantis компаниудын эсрэг 40 гаруй хоногийн турш ажил хаялт зарлаж, 10-р сарын сүүлээр цалинг 25% нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрээд байгаа билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
   /
2023, 11 сарын 5. 13:42

Okay

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35