Израилийн Хамастай хийж буй дайны зардал багадаа 51 тэрбум ам.доллароор хэмжигдэх төлөвтэй байна
2023, 11 сарын 7. 2:570

Израиль улсын зүгээс Хамас бүлэглэлийн эсрэг Газын зурваст хийж буй дайны зардал 51 тэрбум ам.доллароор хэмжигдэх төлөвтэй байгаа талаар онцолжээ.

Израилийн бизнесийн чиглэлээр дагнан ажилладаг Kalkalist сонин энэ тухай Израилийн Сангийн яамны урьдчилсан тооцоонд үндэслэн мэдээлсэн бөгөөд энэ дүн нь дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 10 хувьтай тэнцэж буй талаар мөн цохон тэмдэглэв.

Гэхдээ энэхүү тооцооллыг уг дайн нэг жилийн дотор дуусахаас гадна дайны хамрах хүрээг Иран, Йемений оролцоогүйгээр Газын зурвасаар хязгаарлах, армид татагдан дайны талбарт дайтаж буй 350.000 орчим залуус тун удахгүй ажилдаа эргэн орох зэрэг харьцангуй “өөдрөг нөхцөл байдал” дээр тулгуурлан гаргасан аж.

Түүнчлэн тус мэдээнд дурдсанаар, дайны зардлын тал нь батлан ​​хамгаалах салбарт зарцуулагдах бол үлдсэн хэсэг нь компаниудын нөхөн төлбөр, сэргээн босголтын зардал гэв.

Израилийн Сангийн яам үүний өмнөхөн Хамас бүлэглэлийн халдлагад өртсөн хүмүүст зориулсан эдийн засгийн тусламжийн бодлогыг боловсруулан бэлтгэж байгаагаа зарласан бөгөөд энэ нь “Ковид-19” цар тахал ид дэгдэж байх үед ард иргэддээ үзүүлж байсан эдийн засгийн тусламжаас хамаагүй илүү байх талаар мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35