Өнөөдөр: Газын зурвас дахь мөргөлдөөн эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байна
2023, 11 сарын 7. 12:430

Өнгөрөгч аравдугаар сарын 7-ы өдөр Палестины исламист Хамас бүлэглэл Израиль улс руу агаараар довтолж, Газын зурваст Израилийн Батлан хамгаалах хүчин хийгээд Хамас бүлэглэл хоорондоо мөргөлдсөн билээ. Тэгвэл өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ы өдөр уг мөргөлдөөн тав дахь долоон хоногтоо үргэлжилж байна.

Улмаар Газын зурвас дахь нөхцөл байдалтай танилцсан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Энтонио Гутерресийн мэдэгдсэнээр тухайн бүсийн нөхцөл байдал нь хүмүүнлэгийн хямралаас илүүтэй хүн төрөлхтний хямрал хэмээн тодорхойлсон юм.

Тийнхүү ноён Гутерресийн зүгээс Газын зурвасыг маш богино хугацаанд бага насны хүүхдүүдийн оршуулгын газар болж байна гэж анхааруулсан байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр түүний өгүүлснээр, “Өдөр бүр охид хөвгүүд зуу зуугаараа амиа алдаж, шархдаж байна. Тиймээс миний хувьд талуудад галаа нэн даруй зогсоохыг уриалж байна” гэжээ.

Гэвч түүний эл мэдэгдлийг дуулсан Израилийн Гадаад хэргийн сайд Эли Кохен түүнийг хурцаар шүүмжилсэн юм. Тодруулбал, тэрээр өөрийн X буюу хуучнаар Твиттер хуудаснаа, “түүнийг өөрөөсөө ичмээр юм” хэмээн нийтэлж, “Насанд хүрээгүй 30 гаруй израиль хүүхэд Газын зурваст хоригдож байна.Тэдэн дунд 2-4 насны хүүхдүүд ч байгаа бөгөөд хамгийн балчир нь 9 сартай хүүхэд бий. Тэд бүгд эцэг эхээ хүйтэн цуст аллагын хохирогч болохыг үзсэн.

Асуудал бол Газын зурваст байгаа Хамас бүлэглэл. Израилийн зүгээс энэхүү террорист байгууллагыг үгүйхийхээр арга хэмжээ авч байгаа нь асуудал биш” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47