АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
5 сарын 3. 7:360

ОХУ-аас баяжуулсан уран (цөмийн түлш)-ыг АНУ-д оруулахыг хориглох тухай хуулийн төслийг Сенат болон Төлөөлөгчдийн танхим аль аль нь баталлаа.

Reuters агентлагийн орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, АНУ-ын сенат ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталсан болохыг онцолжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Төлөөлөгчдийн танхимаар баталсан энэ хуулийн төслийг Сенат ч санал нэгтэй баталсан нь энэ аж. Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурснаар энэхүү хуулийн төсөл хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ба 90 хоногийн дараачаас АНУ нь Оросоос ирэх баяжуулсан ураны импортлохыг хязгаарлах юм. Гэвч АНУ-ын цөмийн реакторуудад цөмийн түлшний хомсдол үүссэн тохиолдолд түр хугацаагаар чөлөөлж болох зүйл заалтыг мөн тусгаж өгчээ.

ОХУ нь дэлхийн баяжуулсан ураны зах зээлийн 40 гаруй хувийг хянадаг. Тэрчлэн АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр Орос улс АНУ-ын 90 гаруй арилжааны цөмийн реакторуудад ашигладаг баяжуулсан ураны дунджаар 20 хувийг жил бүр хангадаг гэсэн тооцоо бий. 2022 онд энэ нь 12 хувь байжээ. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол жилд 1 тэрбум ам.доллартой тэнцэх ба АНУ-д цөмийн түлш нийлүүлдэг хамгийн том улс яах аргагүй мөн юм.

ОХУ-ын цөмийн түлшний хоригийг хэрэгжүүлэхээс өмнө АНУ дотоодын цөмийн түлшний нийлүүлэлтийн сүлжээгээ дахин хөгжүүлэхээр шийджээ. ОХУ-аас нийлүүлдэг баяжуулсан уранаас ихээхэн хамааралтай байгаа тул атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд ийм арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж. АНУ-ын Конгресс энэ оны эхээр тус улсын цөмийн түлш боловсруулах үйлдвэрийг дэмжих 2.7 тэрбум ам.долларын төсөв баталсан билээ.

Сенатын Эрчим хүчний хорооны тэргүүн Бүгд найрамдах намын төлөөлөгч Жон Беррассо мэдэгдэлдээ "Вайоминг муж Оросын олборлолтыг орлох хангалттай баяжуулсан урантай бөгөөд түүнийг даруй ашиглах хэрэгтэй. Манай хоёр намын энэ удаагийн хуулийн төсөл нь Оросын засгийн газрын Украин дахь дайны санхүүжилтэд сөргөөр нөлөөлөхөөс гадна АНУ-ын уран боловсруулах үйлдвэрийг сэргээж, цөмийн түлшний нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулалтыг идэвхжүүлнэ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Оросын баяжуулсан ураны эсрэг хориг хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ ч АНУ-ын атомын цахилгаан станцын операторуудад шууд нөлөө үзүүлэхгүй бололтой. Учир нь цөмийн реакторууд ихэвчлэн 18-24 сар тутамд цөмийн түлш базааж авдаг аж. Bloomberg News агентлаг энэ асуудалтай холбогдуулан "Ихэнх операторууд цөмийн реакторуудыг хамгийн багадаа хэдэн жилийн хугацаанд ажиллуулахад хангалттай баяжуулсан ураныг бэлтгэж авсан байгаа" гэж мэдээлэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21