АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
5 сарын 2. 12:470

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим еврейчүүдийг үзэн ядах үзлийн /антисемитизм/ талаарх тодорхойлолтыг илүү өргөжүүлэх тухай хуулийн төслийг баталжээ. Израил-ХАМАС-ын дайн үргэлжилж буй энэ үед Палестиныг дэмжсэн жагсаал улс орон даяар их сургууль, коллежийн хотхонуудад өрнөж байгаа үед энэ алхмыг хийсэн байна.

Хуулийг дэмжигчид уг баримт бичгийг их сургууль, коллежуудын хотхонуудад антисемитизмтэй тэмцэхэд тусална гэж үзэж байгаа боловч эсэргүүцэгчид үг хэлэх эрх чөлөөг алдагдуулсан гэж үзэж байна. Төлөөлөгчдийн танхимын гишүүд 320-91 саналын харьцаагаар хуулийг төслийг баталсан бөгөөд Ардчилсан намын 70, Бүгд найрамдах намын 21 гишүүн эсрэг санал өгсөн байна.

Уг хуулийн төсөл нь ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх хуулиудыг хэрэгжүүлэхдээ Холокостыг дурсах олон улсын холбооноос дэвшүүлсэн антисемитизмын талаарх тодорхойлолтыг ашиглахыг Боловсролын яаманд зөвшөөрөх ажээ. Харин хуулийн төслийг шүүмжлэгчид энэ тодорхойлолт нь хэтэрхий өргөн цар хүрээтэй бөгөөд цензуртэй холбоотой асуудалд хүргэж болзошгүй гэж үзэж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-ын их сургуулиудын хотхонуудад олон зуун жагсагчийг баривчилжээ. Нью-Йоркт л гэхэд Колумбийн их сургууль, Нью-Йоркийн коллежид 300 орчим жагсагчийг баривчилсан байна. Жагсагчдын тавьж байгаа шаардлагууд их сургууль бүрээр ялгаатай байгаа боловч тэдний дийлэнх нь Израил, Газын зурвас дахь дайныг дэмжиж буй компаниудаас татгалзахыг уриалж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа
02024-5-16 18:51
Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
02024-5-16 18:46
Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ
02024-5-16 18:42
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37