Пүрэв гарагт Аль-Жазийра агентлагаас мэдээлснээр Израилийн зэвсэгт хүчин Газын зурвас дахь хамгийн том эмнэлэг болох Аль-Шифагийн удирдлагыг баривчилсан гэжээ. Энэ талаар Аль-Жазийра агентлагт эмнэлгийн ажилтнууд мэдээлсэн байна.
Эмнэлгийн нэгэн тасгийн эрхлэгчийн мэдээлснээр эмнэлгийн захирал Мухаммад Абу Салмияг бусад удирдах албаны эмч нарын хамтаар баривчилсан гэсэн юм.
Улмаар энэ талаар мэдээллийг Израилийн үндэсний мэдээ мэдээллийн суваг ч мэдээлсэн бөгөөд Мухаммад Абу Салмиягийн үеэл Адхам Абу Сэлмия өөрийн Твиттер(X) хуудаснаа баталсан байна.
Үйл явдлын хүрээнд Газын зурвасын Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас тайлбар хүсэж буйгаа мэдэгджээ. Учир нь эмч нарыг баривчлах үед тэд ДЭМБ-ын цуваанд өвчтөнүүд хамт зорчиж байсан гэнэ.
Яамнаас мэдэгдсэнээр одоогоор хэдэн хүн баривчлагдсан болон хэн, хэн гэх хүмүүс баривчлагдсан тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа гэжээ.
Эх сурвалж: Al Jazeera