Японы түүхэнд анх удаа эмэгтэй хүн адмирал цол хүртжээ
2023, 12 сарын 18. 16:420

Японы Батлан хамгаалах яам тус улсын түүхэнд анх удаа Тэнгисийн цэргийн хүчний адмирал хэмээх дээд цолыг эмэгтэй хүнд олгох шийдвэр гаргажээ.

Уг цолыг өдгөө 57 настай Кондо Нацуэ гэдэг эмэгтэйд олгосон бөгөөд өмнө нь дэд адмирал цолтой байсан тэрбээр Тэнгисийн цэргийн дээд командлалын бие бүрэлдэхүүнийг бэлтгэх сургуулийг удирдаж байжээ. К.Нацуэ одоо Японы эргийн хамгаалалтын хүчний командлагчаар томилогдох ажээ.

Одоогоор тус улсын хуурай замын ба агаарын цэргийн хүчинд алба хаадаг эмэгтэйчүүд генерал хэмээх хамгийн дээд цолыг хүртээгүй байна.

Японы Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний командлалын бие бүрэлдэхүүн дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 он гэхэд хошууч болон түүнээс дээш цолтой офицер, генералуудын 5-аас доошгүй хувийг эмэгтэй албан хаагчид бүрдүүлэх ёстой.

2018 оны гуравдугаар сард түүхэнд анх удаа нэгдүгээр зэргийн ахмад Азума Рёко Японы нисдэг тэрэг тээвэрлэгч “Изүмо” зэрэг байлдааны дөрвөн хөлөг онгоцноос бүрдэх бүлгийг командлахаар томилогдож байв.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35