Google компани маргаашнаас эхлэн 2 жил “идэвхгүй” байсан бүртгэлүүдийг устгаж эхэлнэ
2023, 11 сарын 30. 16:370

Google компани хамгийн багадаа хоёр жилийн хугацаанд ямар нэгэн хандалт хийгээгүй "идэвхгүй" бүртгэлийг устгах шийдвэр гаргажээ.

Associated Press агентлагийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Google компани өнгөрөгч 5-р сард зарласан "Идэвхгүй бүртгэлийг зохицуулах”бодлогынхоо хүрээнд ирэх сарын 1-нээс эхлэн хамгийн багадаа хоёр жил ашиглагдаагүй бүртгэлийг үе шаттайгаар устгахаар болсныг онцолсон байна.

Идэвхгүй бүртгэлийг устгаснаар тухайн бүртгэлийг эзэмшигч Google вэб хөтчийн Gmail, Google Docs, Workspace, Google Docs, Photos зэрэг платформуудыг цаашид ашиглах боломжгүй болох аж. Тиймээс удаан хугацааны туршид ашиглаагүй Google бүртгэл эзэмшигчид бүртгэлээ устгуулахыг хүсэхгүй байгаа бол энэ сардаа багтан нэвтрэх шаардлагатай болж буй юм.

Компанийн зүгээс тухайн бүртгэлийг устгах талаарх мэдээллийг хэрэглэгчийн Gmail үйлчилгээнд бүртгүүлсэн нэмэлт и-мэйл хаягаар дамжуулан өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэл илгээсэн болохоо тайлбарласан байна.

Хэрвээ хэрэглэгчид өөрийн бүртгэлийг устгуулахгүй байхыг хүсвэл ядаж хоёр жил тутамд нэг удаа нэвтрэх, Google бүртгэлээр нэвтэрсэн үедээ и-мэйл илгээх, эсвэл Google хайлтыг ашиглах, YouTube платформоос бичлэг үзсэн байхад л хангалттай гэнэ. Нэмж дурдахад Google бүртгэлээрээ дамжуулан бусад платформ, аппликейшнийг ашиглах нь ч идэвхтэй ашигласанд тооцогдох аж.

Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн хувийн дансанд хамаарах бөгөөд сургууль, бизнесийн байгууллага зэрэг албан байгууллагуудад хамаарахгүй болохыг мэдэгдсэн байна. Тэрчлэн насанд хүрээгүй хэрэглэгчдийн идэвхтэй бүртгэлийг удирддаг бүртгэл, бэлгийн карт холбосон бүртгэл болон Google апп юм уу ямар нэгэн захиалга хийхэд ашигладаг бүртгэл зэргийг мөн устгахгүй гэжээ. Түүнчлэн YouTube платформ дээр бичлэг оруулсан бүртгэлийг устгахгүй аж.

Google компанийн албаны хүний хэлснээр “Хуучин бүртгэлүүд нь ихэвчлэн дахин ашиглагдсан нууц үг хэрэглэх нь элбэг байдаг ба аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн хоёр шатлалт нууцлал хийгдээгүй байдаг тул аюулгүй байдал талаасаа маш дутагдалтай гэж хэлэхэд болно. Хэрэв ийм бүртгэл ямар нэгэн байдлаар хакердуулсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайлах, спамдах гэх мэт бусад зорилгоор ашиглаж болох тул аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авч байна” хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35