Криштиану Роналду 1 тэрбум ам.долларын нэхэмжлэл бүхий хэргээр шүүхэд дуудагджээ
2023, 11 сарын 30. 17:520

Хөлбөмбөгийн алдарт тамирчин Криштиану Роналду 1 тэрбум ам.долларын нэхэмжлэл бүхий хэргээр шүүхэд дуудагджээ. Үүний шалтгаан нь нэхэмжлэл гаргагч нарын зүгээс түүнийг Binance биржийг сурталчилж, тэднийг ихээхэн алдагдалтай хөрөнгө оруулалт хийхэд нөлөөлсөн гэж буруутгасан юм. Улмаар нэхэмжлэгчид Криштиану Роналдугаар 1 тэрбум ам.долларын хохирлоо төлж барагдуулах хүсэлтэй байгаа ажээ.

Тийнхүү BBC сувгаас тодруулснаар 2022 оны арваннэгдүгээр сард Криштиану Роналду Binance биржтэй хамтран “CR7” гэх нэр бүхий хөрвүүлж үл болох токены цуглуулгыг худалдаанд гаргасан юм. Цуглуулгыг худалдаанд гарахтай зэрэгцэн Криштиану Роналдугийн зүгээс өөрийн цахим хуудаснаа бичлэг нийтэлж, бичлэгтээ уг хөрвүүлж үл болох токены цуглуулгаа хөлбөмбөгийн спортыг дараагийн түвшинд хүргэх зүйл хэмээж байжээ.

Цуглуулгын хамгийн хямд хөрвүүлж үл болох токен л гэхэд тухайн үедээ 77 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байсан юм. Гэвч өдгөө тус токены үнэ 1 ам.доллар хүрэхтэй үгүйтэй байгаа билээ. Тиймээс ч нэхэмжлэгчид Криштиану Роналдугийн эсрэг шүүхэд гомдол гаргах болсон байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35