Ю.Клинсманн Өмнөд Солонгосын шигшээгийн дасгалжуулагчаас чөлөөлөгджээ
2 сарын 16. 16:420

Германы нэрт хөлбөмбөгчин Юрген Клинсманыг Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн байна. Саяхан болж өнгөрсөн Азийн цомын тэмцээнд тус улсын хөлбөмбөгчид финалд шалгарч чадаагүй нь ийм шийдвэр гаргах үндэслэл болсон тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

Тус тэмцээний хагас шигшээ тоглолтонд өмнөд солонгосчууд Иорданы багт 0:2 харьцаагаар хожигдсоны дараа 59 настай герман дасгалжуулагч мэдэгдэхдээ “ахлах дасгалжуулагчийн ажлаа орхих бодол надад алга” гэж байсан юм.

Эх сурвалжийн ярьснаар, Солонгосын Хөл бөмбөгийн холбооны удирдлага Ю.Клинсманнтай хоёр цаг хагасын турш уулзаж ярилцсаны дараа тэрбээр ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдсөн нь тодорхой болсон байна. Тэрбээр Instagram хуудсандаа пост нийтэлж “хамтран ажилласан Солонгосын хөл бөмбөгийн холбоонд талархал илэрхийлжээ”.

1990 оны дэлхийн аварга, 1996 оны Европын аварга Ю.Клинсманн тоглогчийн замналаа 1998 онд дуусгасаныхаа дараа Германы шигшээ баг, Мюнхений “Бавария”, Берлиний “Герта” багууд болон АНУ-ын шигшээ багийг дасгалжуулж байв. Америкчууд Клинсманны удирдлага дор 2013 онд КОНКАКАФ-ын Алтан цомыг хүртсэн юм.

Тэрбээр Өмнөд Солонгосын шигшээ багийг 2026 оны ДАШТ дуусах хүртэл дасгалжуулахаар 2023 оны хоёрдугаар сард гэрээ байгуулсан байна.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35