Ураны томоохон орд илрүүлээд удаагүй Хятад улс 100 сая тоннын нөөцтэй газрын тосны орд илрүүлжээ
2023, 12 сарын 4. 11:010

Хятадын Синьхуа агентлагийн 2-ны өдөр мэдээлснээр, Хятадын Ганьсу мужид 100 гаруй сая тонн газрын тосны нөөцтэй томоохон орд илрүүлсэн болохыг онцлов. Ердөө өнгөрсөн сард тус улс 100 мянган тонн ураны нөөц бүхий ордыг илрүүлснээ зарлаж байсан билээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацын харъяа Чанцин газрын тосны хайгуулын компани “Бид Ганьсу мужийн Чинян хотын Хондэ орчимд 23 цооног гаргаж өрөмдлөг хийх үед газрын тосны нөөц байгааг илрүүллээ” хэмээн мэдэгдсэн талаар дурдав. Газрын тосны хайгуулын Чанцин компанийн зүгээс тус бүс нутагт газрын тосны хайгуул хийж эхлээд хоёр жил болж буй аж.

Хятадын газрын тосны “сан хөмрөг” гэгддэг Ордосын сав газрын баруун хэсэгт оршдог Хондэ орчимд геологийн хайгуул хийхэд хүндрэлтэй байсан тул саяхныг хүртэл хайгуулын үйл ажиллагааг явуулж чадаагүй байв. Тус компанийн зүгээс “23 цооногийн гурваас нь өдөрт 100 гаруй тонн газрын тос олборлож байна” хэмээн мэдэгдсэн байна.

Үргэлжлүүлэн “Бусад цооногуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хоногийн олборлолтыг 504 тоннд хүргэх төлөвлөгөөтэй байгаа ба цаашлаад жилд 500 мянган тонн түүхий газрын тос олборлох боломжтой” хэмээн танилцуужээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, “Чанцин компани нь Ордос орчмын газрын тосны бусад ордуудаас 65 сая тонн газрын тос илрүүлж, олборлосон аж. Энэ удаад дахин нэг томоохон ордыг илрүүлснээр Хятадын ашигт малтмалын хайгуул шинэ шатанд орлоо" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн тус улс 100 мянган тонн хүртэлх ураны ордыг илрүүлснээ өнгөрсөн сард зарласан билээ. Тодруулбал Хятадын Цөмийн эрчим хүчний аж үйлдвэр, геологийн товчооны зүгээс тодорхой байршлыг мэдээлээгүй ч “Бид 10-100 мянган тоннын нөөцтэй ураны ордыг амжилттай илрүүллээ” хэмээн мэдэгдсэн юм.

Тухайн үед Цөмийн эрчим хүчний аж үйлдвэр, геологийн товчоо “Сүүлийн 10 жилийн хугацаанд илрүүлсэн ураны нөөц Хятадын нийт нөөцийн гуравны нэгийг эзэлж байна” гээд ураны нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгож чадлаа хэмээн мэдэгдэж байв.

Уран бол цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ашигт малтмал юм. Украины дайн үргэлжилж буй энэ үед улс орнууд эрчим хүчний хямралд өртөхийн хэрээр ураны нийлүүлэлтийн сүлжээний тогтворгүй байдалд бэлэн байх ёстой гэх дуу хоолой олон улсын түвшинд нэмэгдэж байгаа билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Докторын зэрэгтэй хиймэл оюун ухаан ажилтнуудыг орлох уу?
02025-1-22 12:20
Ажил дээрх маргааныг хэрхэн мэргэжлийн түвшинд зохицуулах вэ
02025-1-19 17:24
Залуу ажилчид оффисыг чимээгүй болгож байна
02025-1-17 20:54
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
12025-1-2 11:52
Ирэх жилд хиймэл оюунт хөдөлмөрийн зах зээл улам хурдтай тэлнэ
02024-12-22 21:01
Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна
02024-12-20 13:01
Хиймэл оюуны тухай ойлголтын зөрүү залуу үеийнхний дунд их байна
02024-12-17 14:08

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас