Nvidia: Японд хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагчийг тогтвортой нийлүүлнэ
2023, 12 сарын 5. 7:340

Америкийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Японы ерөнхий сайдтай уулзах үеэрээ тус улсад өндөр хүчин чадалтай хагас дамжуулагчийг тогтвортой нийлүүлэх, дата төвийн засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг NHK телевиз мэдээлэв.

Гүйцэтгэх захирал Хуан орон нутгийн цагаар 4-ний өдөр Токио хотод орших ерөнхий сайдын өргөөнөө ерөнхий сайд Фумио Кишидад бараалхсан байна.

Энэхүү уулзалтын үеэр ерөнхий сайд Кишида түүнээс "Япон улсад хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагч болох график боловсруулах нэгж GPU-г тогтвортой нийлүүлэхийг хүссэн” гэв.

Гүйцэтгэх захирал Хуан хариуд нь "Миний зүгээс Японд хэрэгцээтэй байгаа график боловсруулах нэгжийг аль болох их хэмжээгээр нийлүүлэхийг хүсч байна" гэж хариулахын зэрэгцээ "Хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд шаардлагатай их хэмжээний өгөгдлийг боловсруулдаг дата төвийг хөгжүүлэх чиглэлээр Японы компаниудтай хамтран ажиллахыг хүсч байна” хэмээн өөрийн санаа бодлыг илэрхийлжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35