Цахилгаан автомашины эрэлт нэмэгдсэнээр Tesla, BYD компаниудын борлуулалт өсжээ
2023, 7 сарын 3. 19:231

Даваа гарагт Блумберг сувгаас мэдээлснээр өнгөрөгч улиралд Илон Маскийн Tesla болон Хятадын BYD компаниуд нэг улиралд хийсэн борлуулалтын хэмжээгээрээ өөрсдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тодруулбал, өнгөрөгч улиралд Tesla компани дэлхий дахинаа нийт 466,140 ширхэг автомашиныг борлуулж, Уолл Стритийн таамгийг давсан бол BYD компани нийт 700,244 ширхэг цахилгаан автомашиныг борлуулсан байна. Тийнхүү улирлын тайлан гарсны дараагаар Tesla компанийн нэгж хувьцааны үнэлгээ АНУ-ын зах зээлд 6 гаруй хувиар өссөн бол Хонконгийн зах зээлд BYD компанийн нэгж хувьцааны үнэлгээ 5 хувиар өсжээ. Тэдний хувьцааны үнэлгээг даган хэд хэдэн цахилгаан автомашины зай нийлүүлэгч компанийн хувьцааны үнэлгээ өссөн байна.

Блумберг сувгаас явуулсан судалгаагаар шинжээчид Tesla компанийг өнгөрөгч улиралд 448,350 ширхэг автомашин худалдана хэмээн таамаглаж байсан юм. Харин Tesla компаниас таамгийг 17,790 ширхгээр давуулсан борлуулалтыг хийжээ.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.161.17
   /
2023, 7 сарын 4. 20:52

Цахилгаан машин бидний ирээдүй.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35