Израиль: Технологийн салбарын M&A, IPO арилжаа сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд очжээ
2023, 12 сарын 8. 8:540

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр, Израилийн эдийн засгийн тулгын чулуунуудын нэг болох технологийн салбарын компани, аж ахуйн нэгжүүдийн M&A хэлцэл (нэг компани нөгөө компанийг шууд худалдан авах, нэгдэж шинэ компани байгуулах, эсвэл бизнесээ нэгтгэх үйл явц) болон IPO зарлах (анхдагч зах зээлд хувьцаа гаргах) зэрэг арилжаа буурч, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн болохыг онцлов.

PwC зөвлөх компанийн мэдээлснээр энэ онд M&A хэлцэл хийж, IPO зарласан Израилийн технологийн компаниудын нийт гүйлгээний хэмжээ 7.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх онд 16.9 тэрбум ам.долларын гүйлгээ хийгдсэнтэй харьцуулахад хоёр дахин буюу 56 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Олон улсын нөхцөл байдал сүүлийн үед тун эмх замбараагүй байгаатай холбоотойгоор эдийн засгийн хямралд өртөх эрсдэл нэмэгдэхийн хэрээр Израилийн эдийн засгийн тулгын чулуунуудын нэг болсон технологийн салбар хурдацтай уналтанд орж байна хэмээн дүгнэж болох юм. Зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийн уналтын улмаас зах зээлд эргэлдэж буй хөрөнгийн хэмжээ буурч, дотоод дахь улс төрийн нөхцөл байдал, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг нь Израилийн гарааны бизнесүүдийг чиглэсэн хөрөнгө оруулалт огцом буурахад хүргэсэн байна.

Израильд Беньями Нетаньяхугийн засгийн газар шүүхийн эрх мэдлийг саармагжуулах хуулийн төслийг өргөн барьснаар ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар эсэргүүцлийн жагсаал хэдэн сарын турш үргэлжилсэн билээ. Үүний зэрэгцээ, өнгөрсөн сарын 7-ны өдөр Палестины Газын зурвас дахь Исламын зэвсэгт Хамас бүлэглэл Израилийн томоохон бүс нутгийг пуужингаар харваж, Израиль болон тус бүлэглэлийн хооронд цэргийн мөргөлдөөн үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Өдгөө хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж буй энэхүү дайн Израилийн эдийн засагт шууд цохилт болсоор байгаа нь тодорхой. Тодруулбал Израилийн засгийн газар урьд өмнө зарлаж байгаагүй өргөн хүрээтэйгээр цэрэг татлагыг зарлаж, олон мянган технологийн салбарын боловсон хүчнүүд дайнд оролцохын хэрээр компаниуд ажиллах хүчний хомсдолд орох зэргээр асуудал нэмэгдэж байна.

Технологийн салбар нь Израилийн экспортын талаас илүү хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 18 хувийг бүрдүүлэхэд тун чухал үүрэг гүйцэтгэдэг салбар аж. PwC-ийн Израилийн шинжээч Ярон Вейсенблу "Хамастай хийж буй дайны дараа Израилийн технологийн салбар илүү эмзэг болох эрсдэлтэй байна. Дайны чиг хандлагыг урьдчилан таамаглахад хэцүү ч үр дүн хаашаа ч эргэсэн бай Израилийн эдийн засагт чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй” хэмээн цохон тэмдэглэв.

Израилийн Сангийн яам өнгөрсөн сарын 22-ны өдөр Хамастай хийсэн дайны улмаас Израиль өдөрт 270 сая ам.долларын эдийн засгийн хохирол амсаж байна гэсэн тооцоог гаргаад байгаа билээ. Түүнчлэн тус улсын засгийн газар цэргийн зардлаа эрчимтэй нэмэгдүүлснээс болж өнгөрсөн сард л гэхэд 22.9 тэрбум шекелээр хэмжигдэх төсвийн алдагдал хүлээсэн байна. Энэ мэтчилэн батлан хамгаалах салбарын зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвийн зардал ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн онд ДНБ-ий 5 хувьтай тэнцэж байсан гадаад өрийн хэмжээ энэ онд 10 хувь болж дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35