АНУ: Уур амьсгалын өөрчлөлтөөс болж жилд 150 тэрбум ам.долларын хохирол амсаж байна
2023, 11 сарын 16. 3:540

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас АНУ-ын эдийн засагт учирдаг хохирлын хэмжээ жил бүр 150 тэрбум ам.доллароор хэмжигддэг гэх судалгаа гарчээ.

Уолл Стрийт Журнал сонины орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлснээр, АНУ-ын холбооны засгийн газрын харьяа 13 байгууллагаас бүрдсэн Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хөтөлбөрийн зүгээс энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан “Цаг уурын үндэсний үнэлгээний тайлан”-г нийтэлсэн байна.

Дөрвөн жил тутамд гаргадаг энэхүү тайлангаас харахад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн улмаас холбооны засгийн газар жил бүр 150 тэрбум ам.доллароор хэмжигдэх асар их зардлыг гаргаж буй нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл гурван долоо хоног тутамд нэг тэрбум ам.доллароос илүү зардал гардаг болохыг тус тайланд нэмж онцолсон байна.

Байгалийн гамшигтай холбоотойгоор нөхөн сэргээх зардал нэмэгдэхийн хэрээр АНУ-ын аж үйлдвэрийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөлөл ч нэмэгдэж буй нь тодорхой.

Тодруулбал тус тайланд онцолсноор АНУ-ын баруун эрэг болон төвийн бүс дэх хөдөө аж ахуйн салбар, зүүн эрэг дэх загас агнуур төдийгүй цанын бааз зэрэг аялал жуулчлалын салбар ч цаг уурын өөрчлөлтөд ихээр өртөж байгааг мөн цохон тэмдэглэв. Цаашлаад уур амьсгалын өөрчлөлт нь АНУ-ын аж үйлдвэрлэлийн салбарт сөргөөр нөлөөлснөөр татварын орлого буурах эрсдэлийг нэмэгдүүлж буй юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хөтөлбөр “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө одоо ч гэсэн АНУ даяар мэдрэгдэж байгаа ч цаашид нөхцөл байдал улам хүндэрч, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл хурдацтай нэмэгдэх болно" гэж анхааруулав.

Тус тайланд далайн эргийн бүс нутагт амьдардаг АНУ-ын нийт хүн амын 40 хувь нь далайн түвшин нэмэгдэх эрсдэлтэй нүүр тулах болно гэж тооцоолжээ. Түүнчлэн 21-р зууны эцэс гэхэд АНУ-ын сая сая өрх далайн усны түвшин нэмэгдсэний улмаас гэр орноо орхихоос өөр аргагүйд хүрнэ гэж таамагласан байна.

Тэрчлэн тус улс нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах тал дээр тун чамлалттай ажиллаж байгааг Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хөтөлбөр мөн онцолжээ. Дэлхийн дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 1.5 хэмээс бага байлгах зорилготой Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэхийн тулд АНУ 2005-2019 оны хооронд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг жилд дунджаар 6 хувиар бууруулах ёстой байсан ч бодит байдал дээр жилд 1 хувиас ч бага хэмжээгээр бууруулсан юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтийн байгаль орчин, эдийн засаг, улс орны тогтолцоонд үзүүлэх нөлөөг цогцоор нь үнэлдэг тайланг дөрвөн жил тутамд бэлтгэн ерөнхийлөгч болон Конгресст өргөн мэдүүлдэг аж.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26