Энэ жил хөрөнгө орлогоо хамгийн их хэмжээгээр өсгөсөн тэрбумтнаар Илон Маск тодорчээ
2023, 12 сарын 22. 4:580

Хөрөнгө орлогын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч эрхмүүдийн дундаас энэ онд хөрөнгө нь хамгийн их өссөн хүн бол Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск байлаа.

Орон нутгийн цагаар 19-ний өдөр АНУ-ын эдийн засгийн Forbes сэтгүүл "2023 онд хамгийн их хөрөнгөжсөн 10 тэрбумтан”-ы жагсаалтыг Илон Маск тэргүүлсэн бол Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос нар хоёр, гуравдугаар байранд тус тус жагссан байна. Харин дөрөвдүгээрт Индонезийн "эрчим хүчний магнат" Пражого Пангесту, тавдугаарт Google-ийн толгой компани Alphabet-ийг үүсгэн байгуулагч Ларри Пэйж нар тус тус бичигджээ.

Forbes сэтгүүлийн мэдээлснээр хөрөнгө орлогоороо дэлхийд тэргүүлэгч Илон Маскийн хөрөнгө зөвхөн энэ онд 108.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, нийт 254.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Хэдийгээр нийгмийн сүлжээний Х (хуучин Twitter) платформыг тойрсон зарим асуудлаас болж тус компанийн үнэлгээ буурсан ч цахилгаан пикап машин бүтээгээд буй Теsla компанийн хувьцааны үнэ өнгөрсөн оны сүүлч үетэй харьцуулахад өдгөө хоёр дахин өсөөд байгаа билээ. Үүнээс гадна хиймэл дагуулын утасгүй интернэт үйлчилгээний Starlink төсөл болон сансарт нисэх зардлыг бууруулах томоохон зорилтыг өмнөө тавьсан SpaceX компанийн үнэлгээ “гэрлийн хурдаар” өсөж буйн ачаар түүний хөрөнгө ийнхүү нэмэгджээ.

Харин Meta компанийн хувьцааны үнэ энэ он гарснаас хойш өнгөрөгч 15-ны өдрийн байдлаар 178 хувиар өссөнөөр тус компанийн гүйцэтгэх захирал Зукербергийн хөрөнгө 74.8 тэрбум ам.доллароор өсжээ. Ингэснээр түүний нийт хөрөнгө 118.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй аж.

Аmazon компанийн хувьцааны үнэ энэ онд 79 хувиар өссөнөөр тус компанийн үүсгэн байгуулагч Безосын хөрөнгө 65 тэрбум ам.доллароор нэмэгдэж, нийт 172,3 тэрбум ам.доллар болжээ.

Barito Pacific Group-ийн ТУЗ-ийн дарга Пангесту энэ онд газрын гүний дулааны эрчим хүчний Barito болон сэргээгдэх эрчим хүч, нүүрс олборлолтын Petrindo Jaya Creasi Petrindo компаниудыг тус тус олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгосноор түүний хөрөнгө 47.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 52.8 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Тэрчлэн энэ онд хувьцааны үнэ нь 50 хувиар өссөн Alphabet компанийн үүсгэн байгуулагч Пэйжийн хөрөнгө 34.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, түүний нийт хөрөнгийн хэмжээ 111.7 тэрбум ам.долларт хүрэв.

Харин зургаадугаар байранд хувцас загварын Zara брэндийг үүсгэн байгуулагч Испани гаралтай Амансио Ортега, долдугаар байранд Google-ийн үүсгэн байгуулагч Сергей Брин нар тус тус жагсчээ.

Мicrosoft компанийн гүйцэтгэх захирал асан Стив Балмер наймдугаар байранд, Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон есдүгээр байранд бичигдсэн байна. Хагас дамжуулагч үйлдвэрлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан аравдугаар байрыг эзэлжээ.

Энэхүү жагсаалтын эхний 10 байранд бичигдсэн эрхмүүдийн долоо нь технологийн салбарынхан байгаа нь анхаарал татаж буй юм. Forbes сэтгүүлийн онцолсноор энэ жил хөрөнгийн зах зээл тун өсөлттэй байсны ачаар дэлхийн 2568 тэрбумтнуудын талаас илүү хувь нь энэ онд хөрөнгөө нэмэгдүүлж чадсан хэмээн дурджээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35