Nike компанийн гүйцэтгэх захирал шинэ загвар гаргахгүй байгаа шалтгаанаа ийн тайлбарлажээ
4 сарын 15. 18:390

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт спорт хувцас хэрэглэлийн Nike брэндийн гүйцэтгэх захирал Жон Донахо CNBC сувагт ярилцлага өгчээ.

Түүний зүгээс Nike брэнд шинэ загвар гаргахгүй байгаа шалтгаанаа зайнаас ажиллах болсонтой холбон тайлбарласан байна.

Ноён Донахогийн хэлснээр, “Ерөнхийдөө бол Zoom-ээр дүрс бичлэг бүхий уулзалт хийх үеэр шинэ, шинэлэг санаа гаргаж, зоримог загвар бүхий гутлыг урлана гэдэг үнэхээр хэцүү юм” гэжээ.

Түүний хувьд 2020 оноос компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон бөгөөд Жон Донахогийн тайлбарлаж байгаагаар коронавирусийн цар тахал тэдний үйл ажиллагаанд үлэмж хэмжээгээр нөлөөлсөн гэсэн юм. Мөн түүнчлэн бусад компанийн адилаар Nike-ийн ажилтнууд ч зайнаас ажиллах болсноор шинэ санаа гаргаж, шинэ загвар зохион бүтээх ажил ч хойшлогдсон байна.

Тийнхүү тэдний зүгээс өдгөө улирал тутам шинэ бүтээгдэхүүн гаргаж байхаар зорин ажиллаж байгаа ба өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт л гэхэд тэд Olympic Kits гэх Олимпын наадамд оролцох тамирчдад зориулсан багцаа олон нийтэд танилцуулсан юм. Улмаар тус багцыг тэд ивээн тэтгэн оролцох бүх багийн тамирчдад олгох ажээ.


Эх сурвалж: Quartz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
1
1
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас