НҮБ-ын Ерөнхий Ассамблей “хиймэл оюун ухаант зэвсгийг” зохицуулах тогтоол баталжээ
2023, 12 сарын 25. 14:490

НҮБ-ын Ерөнхий Ассамблей үхэлд хүргэх аюултай автомат зэвсгийн системээс /LAWS/ үүдэлтэй сорилт, сэтгэл түгшээсэн асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолсон тогтоолыг олонхын саналаар баталжээ.

Ийм системүүд нь байг сонгож, довтлохдоо хүний оролцоогүйгээр хиймэл оюун ухаан ашигладаг тул тулалдааны талбарт ашиглах нь энгийн иргэд хохирох явдлыг нэмэгдүүлж болзошгүй байна.

Ерөнхий Ассамблейн чуулганд өргөн мэдүүлсэн тогтоолд LAWS нь дэлхийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байжээ. Түүнчлэн системүүдээс үүдэн тулгамдаж буй сорилтуудыг тоймлон харуулсан тайлан ирүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешээс хүссэн байна.

Уг тогтоолыг Япон, АНУ зэрэг 152 орон дэмжсэн бол Орос, Энэтхэг зэрэг дөрвөн орон эсрэг санал өгч, Хятад, Умард Солонгос, Израил болон бусад найман улс түдгэлзсэн байна. Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухаан ашиглан зэвсгийн системийг хөгжүүлэхээр хүчин чармайлт гаргаж буй үед ийм зэвсгийн талаарх Ерөнхий Ассамблейн анхны тогтоол энэ болж байна.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35