Залуучуудын өвлийн Олимпод Орос, Беларусийн тамирчид оролцохгүй
1 сарын 5. 16:370

БНСУ-ын Ганвон мужид нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд болох Залуучуудын өвлийн Олимпын наадамд төвийг сахисан статустай нэг ч тамирчин оролцохгүй гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ хэвлэлийн алба мэдээлжээ.

Уг наадамд оролцох эрх олгох тэмцээн уралдаан 12 дугаар сард дууссан юм.

"2024 оны Залуучуудын өвлийн Олимпын наадамд төвийг сахисан нэг ч тамирчин оролцох эрх аваагүй" гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Орос, Беларусийн залуу тамирчид Өмнөд Солонгост болох наадамд оролцох эсэх тухай асуултад хариулахдаа хэлжээ.

Ганвоны наадамд тамирчид хоккей, уран гулгалт, гүйлтийн цана, биатлон, тэшүүр, кёрлинг, фристайл, уулын цана, бобслей, скелетон, тобогган чарганы тэмцээн, сноуборд, цанын харайлт, цаны хоёр төрөлт, шорт-трек гэсэн төрлүүдээр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.

ОУОХ-ны Гүйцэтгэх хороо Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд төвийг сахисан статустайгаар оролцуулахыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 28-нд зөвлөсөн юм.

Залуучуудын өвлийн Олимпын анхдугаар наадмыг 2012 онд Австри улсын Инсбрук хотод зохион байгуулж байсан бол хоёрдугаар наадам 2016 онд Норвегийн Лиллехаммер хотод, гуравдугаар наадам 2020 онд Швейцарын Лозанна хотод болжээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01