АНУ: Умард Солонгос-Оросын баллистик пуужингийн худалдаанд оролцсон компани, хувь хүмүүст хориг тавьжээ
1 сарын 12. 9:150

ОХУ Украин руу довтлохдоо Умард Солонгосын баллистик пуужинг ашигласан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан АНУ-ын засгийн газар Оросын гурван компани болон Умард Солонгосын баллистик пуужинг ОХУ-д шилжүүлэхэд оролцсон хувь хүнд хориг арга хэмжээ авчээ.

Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдэгдэл хийх үеэрээ “Умард Солонгос баллистик пуужингаа ОХУ-д шилжүүлсэн явдал нь Оросын өдүүлсэн дайныг дэмжиж буйгаас гадна Украины ард түмний зовлон зүдгүүрийг нэмж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын хамтын нийгэмлэгүүдийн журмыг зөрчсөн үйл явдал” хэмээн шүүмжилсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “ОХУ-ын зүгээс Умард Солонгост зэвсгийн хариуд үзүүлэх аливаа тусламжийг АНУ анхааралтай ажигласаар байх болно. Умард Солонгос болон ОХУ-ын хооронд зэвсгийн наймаатай холбоотой хувь хүн, байгууллагыг илрүүлж, хориг арга хэмжээ авахын тулд бид боломжтой бүх арга хэмжээг авахад бэлэн” хэмээн онцлон тэмдэглэв.

Түүнчлэн "Уг асуудалтай холбогдуулан цаашид нэмэлтээр арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй” хэмээн дурджээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35