Америкийн цэргүүд Данийн баазуудад байрлана
2023, 12 сарын 23. 18:120

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Дани улсын Гадаад хэргийн сайд Ларс Расмуссен нар батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн дагуу Данийн цэргийн гурван баазад АНУ-ын цэргүүд байрлахаар болж байна.

Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол пүрэв гарагт Вашингтонд боллоо. Одоо Данийн парламент соёрхон баталснаар уг хэлэлцээр хүчин төгөлдөр болох ёстой. Үүнд нэг жил орчим хугацаа шаардагдах төлөвтэй байна.

Энэ долоо хоногийн эхээр Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен хэлэхдээ, шинэ хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын хувьд цэргээ Каруп, Скридструп, Аальборг баазуудад байнга байрлуулахаас гадна Данийн нутаг дэвсгэрт зэвсэг техникээ хадгалах боломжтой гэжээ. Хэлэлцээр доод тал нь 10 жил хүчинтэй байх бөгөөд цуцлах боломжгүй ажээ.

Энэхүү хэлэлцээрт мөн Вашингтон, Копенхагены хооронд цэргийн сургуулилт, ложистикийн чиглэлээр илүү нягт хамтран ажиллах тухай тусгасан байна.

Финланд, Шведтэй дээрхтэй ижил хэлэлцээрийг АНУ энэ сарын эхээр байгуулсан юм. Мөн хэдэн жилийн өмнө Норвеги, Исландтай ийм хэлэлцээрт гарын үсэг зуржээ.


Эх сурвалж: VoA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35