Америкийн компанийн сарнаа буугч аппарат Дэлхийн агаар мандалд шатна
1 сарын 17. 10:470

Саран дээр газардах оролдлого нь бүтэлгүйтсэн Америкийн Astrobotic Technology компанийн сарнаа буугч аппарат Дэлхийн агаар мандалд удахгүй шатах гэж байна.

Astrobotic Technology-гийн мэдээлснээр, буугч аппарат одоо Сарны орчмоос Дэлхий рүү буцаж байгаа бөгөөд уг даалгаврыг пүрэв гарагт дуусна гэж таамаглаж байна. Тус компанийн мэргэжилтнүүд НАСА-тай хамтран аппаратын замыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд агаар мандалд шатахдаа аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл учруулах ёсгүй гэж мэдэгдэж байна.

Peregrine гэдэг нэртэй буугч аппаратыг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Канавералын хошуунаас хөөргөсөн юм. Гэвч түлш нь алдагдсаны улмаас Astrobotic 50 гаруй жилийн дараа анх удаа Америкийн аппаратыг Саран дээр газардуулах төлөвлөгөөгөө орхихоос өөр аргагүйд хүрчээ.

Astrobotic компани НАСА болон засгийн газрын бусад холбогдох албаныхантай уг даалгаврыг хэрхэн байж болох хамгийн сайн хувилбараар дуусгах талаар зөвлөлдсөн гэж мэдэгдсэн байна. Тус компани дэлхийн эргэн тойронд байгаа хиймэл дагуулуудад эрсдэл учруулахыг, мөн ирээдүйд Сар луу нисэх сансрын хөлөгт аюул учруулахыг хүсэхгүй байгаагаа уламжилжээ.

НАСА Peregrine аппаратад туршилтын багаж хэрэгслүүдээ тээвэрлэхийн тулд 100 гаруй сая доллар зарцуулсан байна. Мөн уг төхөөрөмжид Carnegie Mellon их сургуулийн өөрөө явагч аппарат болон хувийн хэвшлийн ивээн тэтгэсэн бусад судалгаа, түүнчлэн “Star Trek” киног бүтээгч Жен Родденберри, шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Артур Кларк зэрэг 70 орчим хүний чандар, ДНХ-ийн дээжийг тээж явсан байна.


Эх сурвалж: AP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08