Астероидын гадаргууд ус байгааг анх удаа илрүүлжээ
2 сарын 20. 11:210

Усны молекулууд анх удаа астероидын гадаргуугаас илэрсэн нь манай Нарны аймгийн үүслээс эхтэй эдгээр биет нь ердийн нэг хатаж хуурайшсан сансрын чулуулаг биш гэдгийг баталж байна.

"Манай гаргийг мөргөсөн астероидоор дамжин дэлхий үүсэх үед ус ба бусад элементүүд нэвтрэн орж ирсэн байж магадгүй гэж одон орон судлаачид үздэг, тиймээс астероид гэгддэг сансрын биет дээр ус байгааг нотлох баримт олдсон нь уг онолыг баталж магадгүй" гэж судалгааны өгүүлэлд бичжээ.

Энэхүү мэдээллийг өдгөө ашиглалтаас гарсан “SOFIA” гэдэг хэт улаан туяаны дуран авайнаас цуглуулсан байна. Дуран авайн хэт улаан туяаны камер буюу FORCAST багаж нь Ангараг болон Бархасбадийн тойрог замуудын хооронд орших астероидын бүс дэх Ирис, Массалиа гэдэг хоёр астероид дээр усны молекулууд байгааг илрүүлэх боломжийг олгожээ. Эдгээр астероид нь Нарнаас 360 сая орчим км хол зайд оршдог.

Судалгааны үр дүнг “The Planetary Science Journal” сэтгүүлд нийтэлжээ. “SOFIA”-гийн тусламжтайгаар Саран дээр ус байгааг илрүүлсний дараа уг дуран авайг ашиглан астероидыг судлах урам зориг, сэдэл одон орончдод төрсөн гэж АНУ-ын Сан-Антонио хот дахь Баруун Өмнөд судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Анисиа Арредондо ярилаа.

Өмнө нь Калифорни муж улсын Маунтин-Вью хот дахь НАСА-гийн Ames судалгааны төвийн судлаач, доктор Мэгги МакАдам өөр дуран авайг ашиглан хоёр астероид дээр ус байж магадгүй тухай таамаглалыг дэвшүүлж байсан боловч судлаачид үүнд эргэлзэж байсан ажээ. Харин “SOFIA”-гийн тусламжтайгаар хийсэн сүүлийн ажиглалтаар тэдний харсан зүйл бол үнэхээр ус мөн байсан гэдгийг баттай нотолсон байна.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
0
1
2
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08