Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт өнөөдөр эхэлнэ
1 сарын 17. 11:190

Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэд хүсэл зоригоо илэрхийлэх хамгийн түгээмэл арга болох урьдчилсан санал хураалт өнөөдөр буюу лхагва гарагт эхэлсэн тухай тус улсын Хууль зүйн яам мэдээллээ.

2018 онд Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 69.9 хувь байсан бөгөөд сонгогчдын талаас илүү хувь буюу 36.7 хувь нь саналаа урьдчилан өгч байжээ.

Энэ оны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт нэгдүгээр сарын 17-23-ны хооронд Финландад, 17-20-ны хооронд гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад болно. Сонгуулийн санал авах өдрыг нэгдүгээр сарын 28-ны ням гарагт товложээ.

Финланд улс нь нийт 5.56 сая хүн амтай бөгөөд үүнээс энэ оны сонгуульд 4.55 сая сонгогч оролцож саналаа өгөх боломжтой. Нэгдүгээр сарын 28-нд санал авах байрууд хаагдсан даруйд орон нутгийн цагаар 22:00 цагт санал хураалтын урьдчилсан мэдээг гаргана.

Энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд нийт есөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Санал асуулгын дүнгээс харахад, гол өрсөлдөөн парламентын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Пекка Хаависто, Ерөнхий сайд асан, профессор Александр Стубб нарын хооронд өрнөх төлөвтэй.

Одоогийн төрийн тэргүүн Саули Ниинистё хоёр удаа дараалан сонгогдсон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа 2024 оны хоёрдугаар сард дуусгавар болох юм.


Эх сурвалж: Yle /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35