Тайванийн асуудлаар “галаар наадахгүй байхыг” Филиппинд анхааруулжээ
1 сарын 17. 16:310

Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Тайванийн шинээр сонгогдсон засаг захиргааны тэргүүнд баяр хүргэсэн явдлыг эсэргүүцэж байгаа гэдгээ Хятадын тал мягмар гарагт Филиппиний Элчин сайдыг дуудан албан ёсоор илэрхийлжээ.

Ф.Маркос олон нийтийн сүлжээний X /хуучнаар Twitter/ хуудсаараа дамжуулан, Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лай Чиндэд баяр хүргэж, түүнтэй “нягт хамтран ажиллахыг” тэсэн ядан хүлээж байгаагаа мэдэгдсэн байна. Ардчилсан дэвшилтэт нам Тайванийн өөрийгөө удирдах статусыг дэмжиж, арлын бүрэн эрхийн талаарх Бээжингийн мэдэгдлийг эсэргүүцсээр иржээ.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Бээжин хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Ерөнхийлөгч Ф.Маркосын мэдэгдэл нь “Нэг Хятад” бодлогын талаарх Филиппиний амлалтыг “ноцтой зөрчсөн” үйлдэл бөгөөд “Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон явдал” болж байна гэв.

“Тайванийн асуудлаар галаар тоглохгүй” байхыг, мөн арал дээрх салан тусгаарлах хүчин болон тусгаар тогтнолд “буруу сэдэл” өгөхөө зогсоохыг Мао Нин анхааруулжээ. Тэрбээр мөн асуудлыг сайтар ойлгож, “зөв дүгнэлт” хийхийн тулд уншиж судлахыг Маркост уриалсан байна.

Хятадын иргэний дайн 1949 онд дуусаж, Мао Зэдүний коммунистуудад хөөгдөн эх газраас явсан Чан Кайшигийн үндсэрхэг хүчнийхэн Тайвань арал дээр суурьшсанаас хойш тус арал өөрийгөө удирдаж байгаа юм. Тайванийг цэргийн хүчээр эзлэн авах зэрэг арга замаар өөрийн мэдэлд оруулна гэдгээ Бээжин мэдэгдсээр иржээ.


Эх сурвалж: Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35