АНУ: ОХУ-д пуужин нийлүүлсэн Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна
2 сарын 23. 10:230

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинтай дайтаж байгаа ОХУ-д олон зуун баллистик пуужин нийлүүлсэн гэх Иран улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа зарлав.

Орон нутгийн цагаар 22-ны өдөр Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби "Бид ойрын хугацаанд Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна" гэжээ.

Тэрээр "Бид энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд оруулах болно. Олон улсын хамтын нийгэмлэгийн хариу арга хэмжээ хурдан бөгөөд хатуу байх болно гэдгийг батлан харуулна” хэмээн нэмж хэлэв. Үргэлжлүүлэн “Бид Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ аваад тогтохгүй Европ болон бусад бүс нутаг дахь холбоотнууд болон түншүүдтэйгээ хариу арга хэмжээ авах нэмэлт хувилбаруудыг ч хэлэлцэх болно” хэмээн цохон тэмдэглэв.

Иран улс өнгөрсөн сарын эхэн үеэс эхлэн Орос руу 400 орчим “газар-газар” ангиллын баллистик пуужин илгээсэн талаар бид мэдээлсэн билээ. Эдгээр пуужингийн ихэнх нь "Золфагар" шиг "Фатех-110" цувралын баллистик пуужингууд байсныг гадаадын хэвлэлүүд онцолсон юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01