JetBlue-Spirit Airlines агаарын тээврийн компаниудын нэгдэх асуудлыг шүүхээс хоригложээ
1 сарын 17. 17:370

Мягмар гарагт ерөнхийлөгч Жо Байдены засгийн газартай санал нэгтгэсэн холбооны шүүгчийн зүгээс JetBlue-Spirit Airlines авиакомпаниудын нэгдэх асуудалд хориг тавьжээ. Улмаар 3.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий тус тохиролцоо тодорхой хугацаанд царцах болсон байна.

Шүүгчийн зүгээс юун учир ийн шийдвэрлэх болсныг тайлбарлахдаа, эл хоёр авиакомпани нэгдэх аваас салбарын өрсөлдөөнд нөлөөлж, агаарын тээврийн зорчих тасалбарын үнийг хөөрөгдүүлнэ гэж үзжээ. Үүний шалтгаан нь Spitrit Airlines авиакомпани нь АНУ-д үйл ажиллагаа явуулдаг хамгийн том, өртөг бага агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч юм. Харин тэдний эл шийдвэрийг эсэргүүцэж буй JetBlue авиакомпанийн хэлж байгаагаар тэдний хувьд салбарынхаа өрсөлдөгч нартай хүч тэнцүү өрсөлдөхөд энэхүү тохиролцоо нь ихээхэн чухал ач холбогдолтой гэжээ.

Тийнхүү хэвлэлийнхний зүгээс хоёр авиакомпанийн нэгдэх тохиролцоо ойрын хугацаанд биеллээ олохоос өнгөрсөн тул зорчигчид энэ хугацаанд томоохон өөрчлөлт гарна гэж найдахгүй байхыг зөвлөсөн байна.


Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35