Электрон тамхины Juul компани зардлаа танахын тулд ажиллах хүчээ 30 хувиар бууруулах болжээ
2023, 8 сарын 24. 19:090

Лхагва гарагт электрон тамхины Juul Labs компани зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлэх үүднээс ажиллах хүчээ 30 хувиар бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр тэдний нийт ажиллах хүчний 30 хувь гэдэг 250 орчим хүнтэй тэнцэнэ гэсэн юм. Улмаар төлөвлөгөөт орон тооны цомхотголыг хийсэн хойно тус компанийн нийт ажилтны тоо 650 орчим болох ажээ.

CNBC сувгаас мэдээлснээр уг төлөвлөгөө нь Juul компанийн үйл ажиллагааны зардлыг даруй 225 сая ам.доллароор бууруулна гэсэн байна.

Juul компанийн хувьд өнгөрөгч онд АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний удирдах газраас гаргасан шийдвэрийн дагуу бүх бүтээгдэхүүнээ зах зээлээс татсан ч төд удалгүй тус шийдвэрийг тодорхойгүй хугацаанд цуцлуулж чадсан юм. Өдгөө тэд тус байгууллагын шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гарах хүртэл хөрөнгө оруулагчдаас хангалттай хөрөнгө төвлөрүүлж, зардлаа танахаар хичээж байгаа нь энэ ажээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35