Европын холбоо: Оны эцэс гэхэд бид 1.3 сая сум үйлдвэрлэх хүчин чадалтай болно
1 сарын 22. 1:100

Европын холбоо энэ оны эцэс гэхэд хамгийн багадаа 1.3 сая ширхэг сум үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэдгээ мэдэгдэв.

Европын холбооны Euraktive хэвлэл мэдээллийн агентлагийн орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, Европын холбооны комиссар Тьерри Бретон өмнөх өдөр нь Эстонийн Таллин хотод айлчлах үеэрээ “Бид сум үйлдвэрлэх хүчин чадлаа үргэлжлүүлэн бэхжүүлж, оны эцэс гэхэд 1.3 саяас 1.4 сая орчим үйлдвэрлэх боломжтой болно” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Үйлдвэрлэлийн хүчин чадал ирэх жил ч мөн мэдэгдэхүйц нэмэгдэх болно" гэж нэмж тайлбарласан байна.

Түүнчлэн ноён Бретон "Ийнхүү өсөн нэмэгдэж буй сум үйлдвэрлэлийн ихэнх хэсгийг юуны түрүүнд Украинд нийлүүлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн дурджээ.

Гэвч одоогийн байдлаар Европын холбооны хэмжээнд хэчнээн сум үйлдвэрлэж байгаа нь нууцад хамаарах мэдээлэл хэмээн олон нийтэд ил зарлахаас татгалзсан юм.

Энэ нь Украиныг удаан хугацаагаар дэмжсэний улмаас Европын орнуудын зэвсгийн нөөц шавхагдаж, Украинд үзүүлэх дэмжлэг тэр хэрээр багасна гэсэн болгоомжлолын хариуд хийсэн мэдэгдэл хэмээн шинжээчид харсан байна.

Тус холбоо өнгөрсөн оны гуравдугаар сард дараагийн нэг жил орчмын хугацаанд Украинд нэг сая ширхэг сум нийлүүлнэ гэж амлаж байсан билээ. Тэгвэл тухайн үеэс хойш 10 сар орчим өнгөрчихөөд байхад ердөө 300 мянга орчим сум нийлүүлсэн гэх тооцоо бий.

Комиссар Бретон "Бид Украиныг бүх боломжит нөхцөлөөр үргэлжлүүлэн дэмжих ёстой ба Европын холбоо цаашид ч дэмжнэ гэдгээ амлаж байна” хэмээн үргэлжлүүлжээ.

Бретонтой уулзсан Эстонийн ерөнхий сайд Кая Калас Умард Солонгосын тал ОХУ-д 1 сая гаруй их бууны сум нийлүүлсэн гэх Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны мэдэгдлийг дурдаж “Хэрэв Умард Солонгос хийж чадсан бол Европ ч хийж чадах нь гарцаагүй” хэмээв.

Ерөнхий сайд Калас "ОХУ НАТО-гийн аюулгүй байдалд шууд заналхийлж байна" гэж мэдэгдээд НАТО-гийн бүх гишүүн орнуудыг заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахыг энэ үеэр уриалсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35