Японы компани туна загасны махыг орлох бүтээгдэхүүнийг гарган авчээ
1 сарын 25. 19:030

Японы хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч NH Foods компани ургамлын гаралтай орц найрлагаас “альтернатив туна” хэмээн нэрлэгдэх бүтээгдэхүүнийг гарган авчээ.

Эл бүтээгдэхүүн нь далай тэнгис дэх туна загасны нөөцийг хадгалахад тус дөхөм болно гэж тус компани үзэж байна. Туна загас нь япон хоолны чухал орц юм. Компанийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүний амт, найрлагыг загасныхтай төстэй болгохын тулд зургаан сарын турш туршин боловсруулжээ.

NH Foods компани ирэх дөрөвдүгээр сараас эхлэн уг бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Мөн гахайн ясны шөлний амттай ургамлын гаралтай рамен гоймонтой шөл, шар буурцагны махаар солонгос маягийн үхрийн махан хачиртай талх үйлдвэрлэжээ.

Тус компани 2030 он гэхэд ургамлын гаралтай бүтээгдэхүүнийнхээ борлуулалтыг 10 тэрбум иенд /68 сая ам.доллар/ хүргэх зорилт тавьсан байна. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүнсний бүтээгдэхүүний сонголтыг төрөлжүүлэхэд чиглэсэн компанийн стратегийн нэг хэсэг ажээ.

Fuji Keizai судалгааны фирмийн тооцоолсноор, 2030 он гэхэд алтернатив буюу орлуулагч хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл 2022 оныхтой харьцуулахад дөрөв дахин тэлж, 44 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01