Филиппиний ерөнхийлөгч Маркос Coldplay хамтлагийн тоглолтыг үзэхээр нисдэг тэргээр зорчсон нь олны эгдүүцлийг төрүүлжээ
1 сарын 22. 20:370

Баасан гарагт Филиппин улсад дэлхийн алдарт Coldplay хамтлаг тоглолтоо хийжээ. Улмаар тус тоглолтыг Филиппин улсын ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор өөрийн эхнэрийн хамтаар очиж үзсэн байна. Тийн очихдоо ерөнхийлөгч Маркос нисдэг тэргээр зорчсон юм.

Үүнийг мэдсэн шүүмжлэгчдийн зүгээс ерөнхийлөгчийг засгийн газрын нөөцийг буруугаар ашигласан хэмээн буруушаасан байна. Гэвч ноён ерөнхийлөгч өөрийгөө өмгөөлж, зам тээврийн урьдчилан тооцоолоогүй асуудал гарсан тул нисдэг тэргээр зорчсон хэмээжээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн Аюулгүйн албаны дарга Нелсон Моралес ч мэдэгдэл хийсэн бөгөөд түүний хэлснээр, “40,000 орчим хүн тоглолтыг үзэх болсноор зам тээвэр хэт ачаалсан” гэсэн байна. Тийнхүү ноён Моралес олон нийтээс эл үйлдлийг ойлгохыг хүсэж, улсынхаа ерөнхийлөгчийн аюулгүй байдал, эрүүлийг хамгаалсан шийдвэрийг дэмжихийг хүсжээ.

Гэвч олон нийтийн зүгээс тэдний эл мэдэгдэлд эгдүүцэн цахим хуудаснаа өөрсдийн бухимдлыг илэрхийлсэн байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35