В.Путин улс төрийн намаас нэр дэвшихгүй
2023, 12 сарын 18. 19:160

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж өрсөлдөнө гэж Төрийн Дум дахь "Шударга Орос-Үнэний төлөө" намын бүлгийн дарга Сергей Миронов мэдэгдлээ.

Түүний хэлснээр, төрийн тэргүүн ирэх сонгуульд бие даан нэр дэвшигчийн хувиар өрсөлдөнө гэдгийг зохион байгуулах хорооны хурлаар зарлах аж. "Шударга Орос" болон “Ардын фронт” намынхан Путинийг нэр дэвшүүлэх гарын үсгийг цуглуулна гэж Миронов нэмж хэлжээ.

ОХУ-ын Коммунист намаас Төрийн Думд сонгогдсон Николай Харитонов, "Шинэ ард түмэн" намын дарга Алексей Нечаев нар ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд В.Путинтэй өрсөлдөж магадгүй гэж "Ведомости" сонины эх сурвалжууд өмнө нь мэдээлж байсан юм.

Ирэх оны гуравдугаар сард болох сонгууль Оросын түүхэнд анх удаа гурван өдрийн турш буюу 2024 оны гуравдугаар сарын 15-наас 17-ны хооронд болно.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35