Умард Солонгос: Өнгөрсөн онд виртуал валютын 20 платформоос нэг тэрбум ам.доллар хакерджээ
1 сарын 25. 5:580

Олон улсын хамтын нийгэмлэгүүдийн зүгээс Умард Солонгосын цөмийн болон пуужингийн бүтээн байгуулалтад зориулах мөнгөний урсгалыг хумих зорилгоор тус улсын хууль бус кибер үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг авсаар байгаа билээ. Гэвч тус улсын виртуал валют хакердах ажиллагаа өнгөрсөн онд хамгийн идэвхтэй байсан нь тогтоогджээ.

Блокчейн шинжилгээний Chainalysis компанийн гаргасан тайланд дурдсанаар Умард Солонгосын дэглэмтэй холбоотой хакерын бүлэглэлүүд өнгөрсөн онд дэлхийн 20 виртуал валютын платформыг хакердаж, нэг тэрбум ам.доллар хулгайлсан болохыг онцолсон байна.

Мөнгөн дүнгийн хувьд энэ нь 1.7 тэрбум ам.доллар хулгайлсан хэмээн тооцоолсон 2022 оныхоос бага боловч хакердсан платформын тоогоороо урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлтийг үзүүлжээ.

Суки Ким, Лазарус зэрэг хакерын бүлэглэлүүд их хэмжээний виртуал валютыг хулгайлахын тулд элдэв башир, хорлонтой аргыг ашиглах зэргээр Умард Солонгосын хакерын бүлэглэлүүдийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрс эрчимжиж байгааг Chainalysis-ийн зүгээс цохон тэмдэглэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01