В.Орбан: Швед улс НАТО-д элсэхийг бид дэмжиж байгаа
1 сарын 25. 19:060

Шведийг НАТО-д элсүүлэхийг Унгарын Засгийн газар дэмжиж байгаа гэдгийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй утсаар ярих үеэрээ илэрхийлсэн гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан лхагва гарагт олон нийтийн X сүлжээгээр мэдэгджээ.

“Унгарын Засгийн газар Швед улс НАТО-д элсэхийг дэмжиж байгааг миний бие дахин мэдэгдсэн” гэж В.Орбан X хуудсандаа бичсэн байна. Тэрбээр мөн Унгарын Үндэсний ассемблейд хандан Шведийг НАТО-д элсүүлэх асуудлаар санал хурааж, соёрхон батлах үйл явцыг дуусгахыг дахин уриална гэдгээ Й.Столтенбергт хэлжээ.

Й.Столтенберг мөн Унгарын Ерөнхий сайдтай утсаар ярьсныхаа дараа В.Орбан болон түүний засгийн газар Шведийг НАТО-д элсүүлэхийг дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлсэн гэж мэдэгдлээ. Унгарын парламентын чуулган эхэлмэгц холбогдох баримт бичгийг соёрхон батлах мөчийг тэсэн ядан хүлээж байна гэж тэрбээр X хуудсандаа нийтэлжээ.

Туркийн парламент мягмар гарагт Шведийг Умард Атлантын эвсэлд гишүүнээр элсэхийг зөвшөөрснөөр Шведийн гишүүнчлэлтэй холбоотой баримт бичгийг батлаагүй цорын ганц улс нь Унгар болж байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08