LVMH группийн өнгөрсөн жилийн борлуулалт 13 хувиар өсөж 86 тэрбум еврод хүрчээ
1 сарын 26. 13:160

Дэлхийн тансаг зэрэглэлийн томоохон брэндүүдийн толгой компани болох Louis Vuitton Moët Hennessy (LVMH) групп өнгөрсөн онд 86.2 тэрбум еврогийн борлуулалт хийжээ. Энэ нь өмнөх он буюу 2022 онтой харьцуулахад 13 хувиар өссөн үзүүлэлт юм.

Орон нутгийн цагаар 25-ны өдөр LVMH хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өмнөх жилийн гүйцэтгэлээ зарлах үеэрээ ийнхүү мэдэгдэв.

Өнгөрсөн онд тус группийн борлуулалтад хамгийн их хувь нэмэр оруулсан салбараар тансаг зэрэглэлийн хувцас загварын брэндүүд нь нэрлэгдэж байгаа бөгөөд нийт 86,2 тэрбум еврогийн борлуулалтын 42,1 тэрбумыг эзэлж байгаа аж. Тодруулбал, Louis Vuitton, Christian Dior, Celine, Loewe зэрэг хувцас загварын болон арьс, ширэн бүтээгдэхүүний салбарын борлуулалт өмнөх жилтэй харьцуулахад 14 хувиар өссөн байна.

Нөгөөтэйгүүр, дарс, спиртийн салбарын борлуулалт өнгөрсөн онд 6.6 тэрбум еврод хүрсэн нь 2022 онд 7.1 тэрбум еврогийн борлуулалт хийж байсантай харьцуулахад 4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Группийн зүгээс уг үзүүлэлттэй холбогдуулан “Ядаж Европ болон Японы зах зээлд шампанск сайн гүйцэтгэлтэй байсан нь АНУ-ын макро эдийн засгийн таагүй орчны нөлөөг нөхөхөд ихээхэн нэмэр болсон” хэмээн тайлбарласан байна.

ТУЗ-ийн дарга Бернард Арно "Хэдийгээр 2023 он эдийн засаг, геополитикийн сорилтод нэрвэгдсэн жил байсан ч бид борлуулалт болон ашгийн хувьд мэдэгдэхүйц өсөлт үзүүлж чадлаа" гэж онцлон тэмдэглэв.

"Ялангуяа энэ жил 2024 оны Парисын олимп, паралимпийн наадмын түнш болон ажиллахаар болсон явдал нь бид бүгдэд урам зориг өгч, тун онцгой жил болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хамтралаар дамжуулан тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний салбарт дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа бэхжүүлэхээс гадна Францын брэндүүд салбартаа тэргүүлэгч гэдгийг дэлхий дахинд нотлон харуулах бас нэгэн боломж гэж харж байна” хэмээн өгүүлсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “Бид өнөөгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийхийн зэрэгцээ 2024 оныг итгэл төгс бүтээмж дүүрэн өнгөрүүлэх болно” гэв.

Түүнчлэн ноён Арно одоохондоо удирдлагын суудлаасаа огцрох ямар ч төлөвлөгөөгүй байгаа гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ. Тодруулбал тэрээр LVMH-ийн гүйцэтгэх захирлын тэтгэвэрт гарах нас 75 байсныг өнгөрөгч 2022 онд 80 болгон нэмэгдүүлэхийг захирлуудын зөвлөлөөс ятгаж, дараагийн залгамжлагчийн сонгон шалгаруулалт ойрын хугацаанд болохгүй хэмээн мэдэгдэж байв.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35