Ажиллах хүчний хомсдолд ороод буй Япон улс дахь гадаад ажилчдын тоо 2 саяыг давжээ
1 сарын 27. 1:540

Японд ажиллаж буй гадаад ажилчдын тоо анх удаагаа 2 саяас давжээ.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 26-ны өдөр мэдэгдэхдээ, ажил олгогчдын тайлангийн баримт бичигт үндэслэн өнгөрсөн оны 10-р сарын эцсийн байдлаар гадны орнуудаас ирж хөдөлмөр эрхлэгчдийн тоо 2.048.675-д хүрч, өмнөх оны мөн үеэс 12.4 хувиар өссөн болохыг онцлов.

Энэ нь 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаагийн дээр анх удаа 2 саяыг давсан тухай Asahi Shimbun сонин мэдээлэв.

Улс үндэстнээр нь авч үзвэл Вьетнам 518,000-аар тэргүүлсэн бол Хятад 398,000, Филиппин 227,000, Балба 146,000, Индонези 122,000-аар тус тус удаалсан байна.

Салбараар нь авч үзвэл аж үйлдвэрийн салбарт 552,000, үйлчилгээний салбарт 320,000, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 264,000, зочид буудал, зоогийн газарт 234,000, барилгын салбарт 145,000 гадаад ажилчид ажилладаг гэх үзүүлэлт гарчээ.

Төрөлтийн түвшин жил ирэх бүр багасаж, хүн амын дундаж наслалт улам нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж ажиллах хүчний хомсдолд ороод байгаа тус улсын засгийн газар өнгөрсөн онд гадны орнуудаас ирж хөдөлмөр эрхэлж буй хүмүүст урт хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгох боломжтой үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх зэргээр бодлогын шинж чанартай зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон юм.

Tokyo Shimbun сонинд 2013 оноос хойш жил ирэх бүр гадны орнуудаас ирж хөдөлмөр эрхлэгчдийн тоо өсөх хандлагатай байгааг дурдаад цаашид ч энэ хандлага улам нэмэгдэх төлөвтэй байна гэж мэдээлжээ.

Үүний зэрэгцээ, энэ оны гуравдугаар сард их сургуулиа төгсөх Японы шинэ ажиллах хүчний 86 хувь нь аль хэдийн ажлын байртай болсон гэх судалгаа гарсан байна.

Тодруулбал Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамтай хамтран өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр нийт 112 их сургуулийн төгсөх курсын 6000 оюутнуудаас түүвэр судалгаа авсан аж. Уг судалгааны үр дүнгээс харахад энэ жил төгсөх курсын оюутнууд ажлын байрны санал хүлээн авсан үзүүлэлт өнгөрсөн оны судалгаатай харьцуулахад 1.6 пунктээр өссөн байна.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр Японы компаниуд төгсөх курсын оюутнуудыг ажилд сонгон шалгаруулж авдаг аж. Ажлын байрны санал хүлээж авсан түвшинг хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүд 85.0 хувьтай байсан бол эмэгтэйчүүд 87.2 хувь байв. Харин мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл 86.2 хувь нь хүмүүнлэгийн салбарт, 85.4 хувь нь шинжлэх ухааны чиглэлийн ажлын байр байжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35