Илон Маск зэрэг Цахиурын хөндийн нөлөө бүхий эрхмүүд мансууруулах бодисын хамааралтай болсон уу?
2023, 6 сарын 29. 5:496

Илон Маск зэрэг Цахиурын хөндийн бизнес эрхлэгчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлээс улам бүр хамааралтай болж байгаа талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх болжээ.

Америкийн өдөр тутмын Wall Street Journal cонин орон нутгийн цагаар 27-ны өдөр дотоод эх сурвалжаас иш татан, Tesla, SpaceX, Twitter зэрэг томоохон компаниудыг удирддаг Илон Маск кетамин хэрэглэдэг хэмээн мэдэгдсэн байна. Тус мэдээнд дурдсанаар Маскыг кетамин хэрэглэж байхыг түүний эргэн тойрны хэд хэдэн хүн өөрийн биеэр харсан болохыг цохон тэмдэглэжээ.

Түүнчлэн хайлтын системийн хөгжүүлэлтээр бизнесийн гараагаа эхэлж өдгөө технологийн “аварга загаснуудын” нэг болоод буй Google-ийг үүсгэн байгуулагч Сергей Бринийн тухайд тэрээр ихэвчлэн “Шидэт мөөг" иддэг гэх шуум бий.

SpaceX болон Facebook-ийн толгой компани болох Meta-д хөрөнгө оруулалт хийж нэр хүндтэй болсон томоохон венч хөрөнгө оруулалтын сан болох “Founders Fund” нь удирдах ажилтнуудынхаа оролцож буй үдэшлэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмүүдийг тараадаг гэдгийг нь хүмүүс анддаггүй.

Wall Street Journal сонины өгүүлснээр “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийг ажлын бус цагаар хэрэглэдэг байсан бол өдгөө байгууллагын соёл болох хүртлээ дэлгэрч байна. Удирдах албан тушаалтнуудын хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, ялануяа сэтгэцэд нөлөөлөхүйц үйлдэл бүхий мөөг, кетамин, LSD зэрэг эм, бэлдмэлүүдийг бизнесийн шинэ санаа, инновацийг хөгжүүлэх хэрэгсэл болгон харж байна” хэмээн онцолсон байна.

Цахиурын хөндийд буюу АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод борлуулалт, маркетингийн зөвлөхөөр ажиллаж байсан Карл Голдфилд “Өдгөө сая сая хүмүүс сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг маш бага тунгаар хэрэглэж байгаатай маргах хүмүүс олдохгүй байх” гэж байр сууриа илэрхийлжээ.

Энэ нь ямар нэг эмнэлгийн туршилт хийгээд хөрөнгө оруулалтын боломж ч биш, харин зүгээр л компаниудын үйл ажиллагааны нэг хэсэг болсон байна. Энэхүү нөхцөл байдал нь цаашлаад мансууруулах бодисны хамаарал, эсвэл түүнээс ч муу үр дүнд хүргэх эрсдэлтэй” хэмээн тус сонины редакцын зүгээс буруушаасан байна.

Бизнес эрхлэгчид сэтгэл түгших эмгэг, сэтгэл санааны хямралаас ангижрах, анхаарлаа төвлөрүүлэх эсвэл шинэ содон санаа гаргахын тулд энэ төрлийн бэлдмэлийг хэрэглэдэг хэмээн хэлэх нь олонтаа.

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маскыг өөрийн Twitter хуудсаараа дамжуулан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой хошин жиргээ хийхийг харснаас хойш энэ төрлийн бэлдмэлийг сонирхож эхэлсэн болохоо тус компанид ажиллаж байсан С.О.Свансон ярьсан байна.

Цахиурын хөндий даяар иймэрхүү нөхцөл байдал эрчийг авч байгаа ч олон компаниуд ажилчдадаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийн шинжилгээ хийлгэхгүй байгаа нь үүнийг өөгшүүлж буйн илрэл байж мэдэх юм.

Илон Маск болон Сергей Брин нар Wall Street Journal сонины энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор ямар нэгэн мэдэгдлийг одоог хэр нь хийгээгүй байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
4
0
1
15
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 6 сэтгэгдэл
103.26.194.54
   /
2023, 7 сарын 2. 23:24

Хэтэрхий их өрсөлдөөн хэнд ч хэрэгтэй юм

43.242.243.225
   /
2023, 7 сарын 2. 18:24

Бид л үүнийг нь мэддэггүй болхоос биш Америкт энэ бол угшил болсон зүйл. Масончуудын Америк иргэдийг мөхөөх шилдэг олон аргын нэг.

66.181.180.49
   /
2023, 7 сарын 1. 18:30

Xudlaa yum bicheed baigaarai ta nar. Boliochee.

Зочин
192.82.68.113
   /
2023, 7 сарын 1. 8:21

Ардчилсан сөнөж байгаа анусаа гэж хөөрхий.Бүгд хар тамхиндаа солиорцорцон улс даа

роооо
49.105.90.76
   /
2023, 6 сарын 30. 12:49

Энэ бодвол Америкийн хэвлэл мэдээлэл гэдэг Оросын тролл бицда нар л байх даа

Хахаха
139.5.218.166
   /
2023, 7 сарын 1. 9:28

Wall Street Journal уу

1 0
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47