АНУ: Газрын тосны салбар дахь томоохон нэгдлийн ачаар 53 тэрбум доллароор үнэлэгдэх “акул” төрөх нь ээ
2 сарын 13. 13:500

АНУ-ын газрын тос үйлдвэрлэгч компаниуд томоохон хэмжээний M&A хэлэлцээр (нэг компани нөгөө компанийг шууд худалдан авах, нэгдэж шинэ компани байгуулах, эсвэл бизнесээ нэгтгэх) хийх замаар бизнесийн цар хүрээгээ тэлэх үзэгдэл сүүлийн үед ихээхэн нэмэгдээд байна.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр АНУ-ын занарын хүдэр олборлогч Diamondback Energy компани өөрийн өрсөлдөгч болох түүхий газрын тосны өрөмдлөгийн чиглэлээр ажилладаг Endeavour Energy Resources компанийг 26 тэрбум ам.доллароор худалдан авч, өөртөө нэгтгэхээр болсон талаар онцлов.

Endeavor Energy Resources нь АНУ-ын түүхий газрын тосны гол олборлолт хийгддэг Техасын Пермийн сав газарт хамгийн том өрөмдлөгийн талбайг эзэмшдэг компани гэдгээрээ алдартай. Тэгвэл энэхүү хэлэлцээр дуусгавар болсны дараа Diamondback Energy компани өдөрт ойролцоогоор 816,000 баррель газрын тос, байгалийн хий олборлох төлөвтэй байгаа юм.

Сүүлийн жилүүдэд гайхалтай гүйцэтгэлтэй байгаа газрын тосны компаниуд бизнесийн цар хүрээгээ ийнхүү өргөжүүлэхээр улайрч буйн шалтгаан бол тус улсын засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй чулуужсан түлшний талаарх зохицуулалтыг хохирол багатай даван туулахаар зорьж буйтай шууд холбоотой хэмээн салбарын шинжээчид тайлбарлах болов. Түүхий газрын тосны өрөмдлөгийн тухайд өрөмдлөгийн талбай томрох тусам үйлдвэрлэлийн өртөг буурдаг ба тус салбарын компаниуд томоохон хэмжээний M&A хэлэлцээрээр дамжуулан олборлолтын талбайгаа нэмэгдүүлж байгаа нь засгийн газрын зохицуулалтын улмаас зардал нэмэгдэхэд бэлтгэж буй хэрэг бололтой.

Тодруулбал Diamondback Energy компани нэг баррель газрын тосны өрөмдлөгийн өртгийг 40 ам.доллароос доош буулгаж магадгүй гэж шинжээчид таамаглал дэвшүүлсэн аж. West Texas Intermediate (WTI) ангиллын нэг баррель газрын тос өдгөө ойролцоогоор 76 ам.долларын ханштай байгааг харгалзан үзвэл, тус компани нь түүхий газрын тосны үнэ огцом хэлбэлзсэн ч бизнесийн үйл ажиллагаагаа ямар ч хүндрэлгүй үргэлжлүүлэхэд шаардагдах ашгийг төвөггүй олох бүрэн боломжтой болж байгаа юм.

Тус компанийн гүйцэтгэх захирал Травис Стис “Салбартаа тэргүүлэгчид нэгдэн улам хүчирхэг газрын тос үйлдвэрлэгч компанийг бий болголоо. Бидний ойрын зорилго бол компанийн цэвэр өрийг маш яаралтай 10 тэрбум ам.доллароос бууруулж, балансаа бэхжүүлэн зээлжих зэрэглэлээ дээд зэргээр тогтоох явдал юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Энэ удаагийн хэлэлцээр дуусгавар болоход Diamondback Energy-ийн зах зээлийн үнэлгээ 53 тэрбум ам.долларт хүрэх ба энэ нь АНУ-ын газрын тосны салбартаа ExxonMobil болон Chevron компаниудын дараа орохуйц хэмжээний үнэлгээтэй болж буй гэсэн үг юм.

Энэхүү M&A хэлэцээр нь АНУ-ын газрын тос үйлдвэрлэгч компаниуд түүхий газрын тосны өрөмдлөгийн компаниудыг ээлж дараалан худалдан авч байгаа энэ үетэй давхцаж байгаагаараа ихээхэн анхаарал татаж байна. Тухайлбал өнгөрсөн жил ExxonMobil түүхий газрын тосны өрөмдлөгийн Pioneer Natural Resources компанийг 600 тэрбум ам.доллароор, Chevron мөн л газрын тосны хайгуулын Hess Corporation-ыг 53 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээг үзэглээд удаагүй байгаа билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01