Ургамлын генийг засварлах шинэ аргыг боловсруулжээ
2024, 2 сарын 16. 11:100

Ургамлын генийг засварлаж, ген өөрчлөгдөх явцыг хэд дахин хурдасгадаг шинэ аргыг Хятадын эрдэмтэд нээжээ.

Ийм судалгааг Шэньжэнь хотын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд хийсэн байна. Шинэ аргыг боловсруулахдаа ДНХ-ийн гинжин хэлхээг таслан салангид хэсгүүдийг нь өөр генээр солих боломжийг олгодог CRISPR/Cas молекулын мэс заслын технологийг ашиглажээ. Генийг засварлахад ихэвчлэн хэдэн сар, зарим тохиолдолд нэг жил хүртэлх хугацаа шаарддаг. Харин Хятадын эрдэмтдийн боловсруулсан шинэ арга нь энэ асуудлыг илүү үр дүнтэй, хурдан шийдвэрлэж, генийг өөрчлөхөд шаардагдах хугацааг хоёр долоо хоног болгон богиносгох ажээ. Шинэ аргын гол зарчим нь генетикийн засваруудыг зөв эсүүдэд хүргэх явдал юм. Тодруулбал, ургамлын хамгийн нөхөн төлжих чадвартай хэсгийг таслан авч, түүнийгээ тусгай уусмалд хийх бөгөөд үүний дараа ургамлын эд сэргэж, үргэлжлэн ургах юм. Энэ аргыг "таслах, дүрэх, нахиалах" (CDB) гэж нэрлэжээ.

Ихэнх ургамал ийм аргад тохиромжгүй байдаг нь генийг оновчтой засварлах аргыг хөдөө аж ахуйн салбарт өргөнөөр нэвтрүүлэхэд тулгарч байгаа гол бэрхшээл юм. "Ургамлын генетикийг өөрчлөхөд нарийн мэргэжлийн ажиллагаа шаардагддаг тул олон саад бэрхшээл тулгардаг. Одоогийн байдлаар маш цөөхөн ургамлыг генетикийн хувьд засварлах боломжтой" гэж шинэ аргыг боловсруулсан судалгааны багийн эрдэмтэн Цао Шюэсун ярилаа. Тэрбээр "CDB" аргыг генийг засварлах универсал арга болох боломжтойг онцлов.


Эх сурвалж: SCMP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35