Ираны өндөр хувиар баяжуулсан ураны нөөц багасжээ
2 сарын 28. 12:090

Ираны эрх баригчид зэвсгийн үйлдвэрлэлд ашиглаж болохуйц түвшинд хүргэж баяжуулсан ураныхаа нөөцийн хэмжээг сүүлийн гурван сарын хугацаанд багасгасан нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн хурцдах вий гэсэн түгшүүрийг намжааж магадгүй тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /ОУЦЭХА/ тайланд дурджээ.

Ираны өндөр түвшинд баяжуулсан ураны нөөц 11 дүгээр сараас хойш 5 хувиар багассан гэж НҮБ-ын шинжээчид мэдээлжээ. Гэсэн хэдий ч энэ нь цөмийн зэвсгийг бүтээх шийдвэр гарсан тохиолдолд тус улс хэдхэн долоо хоногийн дотор хэд хэдэн атомын бөмбөг хийх боломжтой гэсэн үг юм.

ОУЦЭХА-ийн тайланд дурдсанаар, нөөцөө багасгахын тулд Ираны эрх баригчид “60 хувьд хүргэж баяжуулсан 31.8 кг ураныг бага агууламжтай материалтай хольсон байна”. Ингэснээр 60 хувьд хүргэж баяжуулсан ураны хэмжээ 128.3 кг-аас 121.5 кг болж багасжээ. Харин 20 хувь хүртэл баяжуулсан ураны нөөц 11 дүгээр сард 567.1 кг байсан бол 712.2 кг болж нэмэгджээ.

11 дүгээр сарын ураны нөөцийг 90 хувьд хүргэж нэмж баяжуулбал ийм хэмжээний нөөц нь гурван атомын бөмбөг бүтээхэд хангалттай хүрэлцэнэ гэж Reuters агентлаг тухайн үед мэдээлж байв. Цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүйгээр уранаа ийм өндөр түвшинд баяжуулсан цорын ганц орон бол Иран юм.

Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон хямралыг шийдвэрлэх зорилгоор Хятад, Орос, Их Британи, Франц, АНУ, Герман улсууд “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” гэгдэх гэрээг Иран улстай 2015 онд байгуулсан билээ. 2018 онд АНУ уг гэрээнээс гарсны дараа Ираны тал гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхээс татгалзжээ.


Эх сурвалж: Bloomberg /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35