Өнгөрсөн жил эхэлсэн ОХУ-Украины дайныг үл харгалзан дэлхийн зэвсгийн борлуулалт буурсан үзүүлэлттэй гарчээ
2023, 12 сарын 6. 16:010

Өнгөрсөн жил ОХУ Украинд халдан түрэмгийлж, дайн дэгдээсэн ч дэлхийн зэвсгийн борлуулалт сүүлийн долоон жилд анх удаа буурсан үзүүлэлттэй гарчээ.

Германы Deutsche Welle сувгийн орон нутгийн цагаар 4-ний өдөр Шведийн Стокгольм дахь Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайлангаас иш татан мэдээлснээр өнгөрсөн онд батлан ​​хамгаалахын компаниудын зэвсгийн борлуулалтаас олсон орлого нь ойролцоогоор 600 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 3.5 хувиар буурсан үзүүлэлт болохыг онцолсон байна.

Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн зүгээс 2022 оны батлан ​​хамгаалах салбарын дэлхийн шилдэг 100 компанийг уг тайландаа багтаасан аж.

Тайлангийн бүрэлдэхүүнд ажилласан Лян Сяо хэлэхдээ, Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн нь батлан ​​хамгаалахын шилдэг 100 компанийн талаарх тайланг 2015 онд гаргаж эхэлснээс хойш борлуулалтын дүн анх удаа буурч байгаа явдал хэмээн цохон тэмдэглэсэн байна. Хэдийгээр эдгээр компаниудын захиалга өдгөө түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаа ч ялангуяа Америкийн компаниудын борлуулалт буурсан нь үүнд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл болсон гэжээ.

АНУ болон Европын батлан ​​​​хамгаалахын компаниудын хувьд үйл ажиллагааны зардал нэмэгдсэнээс гадна ажиллах хүчний хомсдолд нэрвэгдэж, Украины дайны улмаас нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаад зогсохгүй цар тахлын дараах үр дагавраас болж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд бэрхшээл тулгарсан аж.

Түүнчлэн Америк, Европын компаниуд голчлон Украинд зэвсэг, техник нийлүүлж байсан ч төдийлөн ашиг олж чадаагүй гэнэ.

Мөн дийлэнх компаниуд нисэх онгоц, усан онгоц, пуужин зэрэг өндөр үнэ бүхий зэвсэг, техникийн үйлдвэрлэлд анхаарлаа хандуулсан явдал нь борлуулалт буурахад хүргэсэн. Гэтэл Украины дайнд хамгийн эрэлт хэрэгцээтэй байсан зэвсгүүдийн тоонд хуягт машин, сум, хээрийн их буу зэрэг харьцангуй хямд зэвсэг байсан гэж Лян Сяо үргэлжлүүлэн тайлбарлажээ.

Тэрчлэн тус тайланд дурдсанаар Ази, Ойрхи Дорнод, Далайн орнуудын компаниудын борлуулалт мэдэгдэхүйц нэмэгдсэнээс гадна дайны байдалтай байгаа Израиль зэрэг улсуудын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн тохиолдолд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой гэдгээ ч илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35